Thursday, April 2, 2009

Гэгээн бvхнийг танд зориулна!

Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж эрт дээр цагаас сургаж ирсэн ард тvмэн. Тиймч учраас саар хар бvхнээс 6 мэдрэхvйгээ аль болох хол байлгадаг байж. Мєн аливаа хар бараан зvйлийн тухай ярихдаа хvртэл цээрлэж зєєллєж, эсрэг болоод хvндэтгэлийн vгээр хэлэлцдэг байж.
Єнєєдєр Монголын маань нийгэм тєдийгvй дэлхий тэр аяараа даяарчилагдаж мэдээллийн хурд бєєгнєрєл тоймоо алдсан гэхэд болно. Бидний оюун ухаан сэтгэл зvрх мэдээллийн суманд сийчvvлж эгээтэй л хэрэгтэй хэрэггvй мэдээллийн хогийн сав болж байн уу гэлтэй


Мэдээллийн хэрэгслvvдээр гэмт хэрэг, хямрал, аллага хядлага, садар самуун гээд нуруу хvйт дааж, толгойтой vс босож, чих халууцмаар мэдээллvvд хєвєрсєєр. Хvссэн хvсээгvй хvмvvс бид тvvнийг уншиж сонсож сэтгэлээ чилээн хар энерги цуглуулан бухимдсаар...
Энэ бvхнээс ангид *Зєвхєн Гэгээн!* гэгээн гэсэн уриатай гэгээлэг, ариун, vнэн бvхнийг нийтэлдэг WWW.GEGEE.MN сайт та бvхний ємнє vvд хаалгаа нээж байна. Тавтай морил!

Бид танд хэрэгтэй, мэдлэг болохуйц, vнэн, шуурхай, гэгээлэг мэдээ мэдээллийг мэлмийд тань толилуулж, оюуны тань цангааг тайлахын тєлєє хичээн ажиллах болно.

Эрхэм хэрэглэгч та бидэндтэй хамт байж орчин тойрноо гэрэлтvvлэхийн тєлєє, гэгээлэг дулаан амар амгалан амьдралын тєлєє энэхvv дэнлvvг хамтдаа асаагаарай!

Амьдрал дээр хараасаа цагаан нь тод, муугаасаа сайн нь илvv, муухайгаас ариухан нь олон гэдэгт бид итгэдэг!!!

www.gegee.mn сайтын хамт олон

2 comments:

batmunkhm said...

Өнөөдөрч цаг анзааралгүй суулаа..Нар ханын толгойноос нэгэнт буужээ... ажлаа түр тавиад, аяга цай уунгаа нетээр сонин юу байгааг сөхөж, самнаж суунгаа Ганбаатарын блогыг сонирхлоо. Блогт хүүхэд, залуус бидний уншууштай зүйлс олон байна.Сайн байна!. Ихэнх хүмүүс блогыг дутуу атгаж үзээд "ажилгүй хүмүүсийн хийдэг зүйл" гэсэн дүгнэлт өгөөд блогоо хаячихдаг юм шиг байгаа юм...
"Мєн аливаа хар бараан зvйлийн тухай ярихдаа хvртэл цээрлэж зєєллєж, эсрэг болоод хvндэтгэлийн vгээр хэлэлцдэг байж" энэ үнэхээр монгол харилцааны том шинж шүү...

好文 said...

AV,無碼,a片免費看,自拍貼圖,伊莉,微風論壇,成人聊天室,成人電影,成人文學,成人貼圖區,成人網站,一葉情貼圖片區,色情漫畫,言情小說,情色論壇,臺灣情色網,色情影片,色情,成人影城,080視訊聊天室,a片,A漫,h漫,麗的色遊戲,同志色教館,AV女優,SEX,咆哮小老鼠,85cc免費影片,正妹牆,ut聊天室,豆豆聊天室,聊天室,情色小說,aio,成人,微風成人,做愛,成人貼圖,18成人,嘟嘟成人網,aio交友愛情館,情色文學,色情小說,色情網站,情色,A片下載,嘟嘟情人色網,成人影片,成人圖片,成人文章,成人小說,成人漫畫,視訊聊天室,性愛,聊天室,情色,a片,AV女優