Friday, May 16, 2008

Наска цөл дундах нууцлаг зураг


Єчнєєн жил оршин тогтносон боловч нууцаа дэлгээгvй єч тєчнєєн газрууд манай гараг дээр байдаг. Тэдний нэг нь Наска цєл. Ємнєд Америкийн нутагт орших Наска цєл дунд єнєєг хvртэл нууцаа нээгээгvй нэгэн зураг бий.

Эрдэмтэд олон жилийн турш энэхvv нууцлаг зургийн учир утгыг тайлах гэж оролдоод дийлээгvй гэдэг. Цєл дундах 500 кв км хэмжээтэй газарт хvн амьтныг дvрсэл¬сэн элдэв зураас, геометрийн дvрсээс бvтсэн агуу том зураг энэ цагийнхныг гайхшруулсаар, сэтгэлийг нь соронзон мэт татсаар удаж байна. Тэндэх хамгийн том зураг нь 300 метр урттай. Тэр гайхамшгийг орчин vеийн хvмvvс ХХ зууны эхээр л анх олж мэджээ. Перугийн тэнгэрээр онгоц дvvлж эхэлсэн тэр vеэс л Наска цєлд хvмvvсийн хэзээ ч ємнє нь дуулж сонсож байгаагvй нууцлаг зураг илэрсэн байна. Yнэндээ уг зураг дээрх бvх дvрсийг ойрын зайнаас харахад тийм ч сайн ялгарахгvй. Харин дээрээс буюу онгоцоор нисч явах vед л илvv тод харагддаг бєгєєд сонин мэдрэмж тєрvvлдэг гэнэ. Єнгєрсєн зун Ємнєд Америкт олон улсын хамтарсан экспедици Наскагийн нууцыг тайлахаар ажилласан нь тvvхэнд байгаагvй том эрэл хайгуул болжээ. Эл зургийн талаар судлаачид янз бvрийн таамаглал дэвшvvлсэн байдаг. Харин АНУ, Авсрали, Герман, Швейцарь, Перугийн эрдэмтэд цєл дундах зураг хэрхэн бий болсон талаархи таамаглалууд vнэнд ойртох эсэхийг энэ зун нэг бvрчлэн шалгаж vзжээ.

Оддын газрын зураг уу, эсвэл хуанли уу…
1946 онд Германы математикч, одон орон судлаач Мария Райхе Наска цєлийн эл зургийг судалжээ. Наска дахь зураг нь эрт дээр vед уг цєлд амьдарч байсан овог аймгийнхны сансар огторгуйн тухай мэдлэгийг харуулсан хэмээн Райхе vзсэн байна. Тухайлбал, тэд єєрсдийнхєє хамгийн сайн мэддэг одны орд, огторгуйн сонирхолтой биетvvдийг зурж чаддаг байж. Газарт шигдэж vлдсэн зураг, зураасны учрыг олохын тулд Райхе уг зургийг углуургаар нь тайлж мэдэхээр оролджээ. Хуанли, эсвэл оддын газрын зураг хэмээсэн тvvний санааг эрдэмтэд vгvйсгэж. Швейцарийн эрдэмтэн Армин Грюаны баталснаар Райхегийн санаа нь санамсаргvй тохиолдлоос єєрцгvй гэв.

Мєнхийн рашааны vлдэгдэл байв уу…
Яг ийм санаа оноо бас л хvчтэй тархаж байв. Уг зураг нь хонгил, худаг, эвсэл газрын усан судалтай давхаргыг заадаг гэсэн санааг нэжгээд хvн гаргажээ. Єдгєє Наска цєл нь дэлхий дээрх хамгийн ган гачигтай газрын нэг. Ийм учраас судлаачид энэ газарт тухайн vеийн овог аймгуудын усны шvтээн байсан бєгєєд тэд энэ зургийн тусламжтайгаар дурын цэгээсээ мєнхийн рашааны эх ундаргыг олох боломжтой байсан гэсэн таамаглалыг дэвшvvлсэн байна. Цєл дэх уран зургийг МЭЄ 200-МЭ 700 оны хооронд бий болсон гэж vздэг. Тухайн vед уг газар нь сэтгэл татам нутаг байжээ. Энд vржил шимтэй тал, усаар дутагдаж гачигдахын зовлонгvй, оршин суугчид байсан гэхээр дээрх таамаглал нэг л итгэл vнэмшил тєрvvлэхгvй байна.

Цэнгэлдэх хvрээлэн vv…
Гурав дахь томоохон хувилбар нь газарт товойж vлдсэн дvрсvvд нь ямар нэг спорт, эсвэл олон нийтийн тоглоом наадгайд зориулагдсан гэж vздэг. Нэлээд судлаачид хvмvvсийн байнга л холхих, явах, гишгэх хєдєлгєєний улмаас газрын хєрсний дээд давхаргад дээрх дvрсvvд vvссэн бєгєєд тухайн vеийн асфальтан бус замд зєрєг зам, жимvvд бий болсон гэдэгт итгэдэг. Тэдний дэвшvvлсэн санааг зураглаад vзвэл их л сонин дvр тєрх гарна. Тэднийхээр бол уул нутгийнхныг зугаацуулахын тулд амьтны дvрсийг санагдуулам тусгай чиглэл гаргаж гvйж, эсвэл алхуулсан болж таарах нь уу. Гэвч нарийн ажиглавал дvрснvvдийн ихэнхийнх нь дээгvvр болхи бааз зураас шугам татсан татсан байдаг аж. Радио нvvрстєрєгчийн шинжилгээгээр ийм зураас зураг бий болсноос 100 жилийн дараа хийгдсэн болохыг тогтоожээ.

Эцсийн хувилбар энэ бол мєргєлийн газар
Олон жилийн турш эрдэмтдийн сэтгэлээ чилээсэн судалгаа ажил энэ зун л нааштай болжээ. Єєрєєр хэлбэл, цєлд бий болсон зураг нь газрын зураг ч, хуанли ч бус, цэнгэлдэх хvрээлэн ч биш байж. “Бид жижгээс нь эхлээд том хvртэлх бvх хувилбарыг нарийвчлан нягталсан. Таамаглал бvрт дутагдал байсан. Тиймээс бид энэ дvрс нь шашны зан vйлд ашиглагдаж байсан гэсэн дvгнэлтэд хvрсэн” гэж ярьжээ. Уг санааг баталсан нэгэн олдворыг ч тэд илрvvлжээ. Олон тооны дvрсийн хажууд бага зэрэг єндєрлєг газраас эрдэмтэд модон дэвсгэрийн ул мєрийг олсон байна. Мєн тэндээс христосын vеэс ємнє Ємнєд Америкт vржил шим, эд баялгийн бэлгэдэлд тооцогддог байсан далайн дунг олжээ. Энэ нь тухайн vеийнхний гол тахил байсан бололтой. Тvvнчлэн эрдэмтэд Наска цєл дэх эртний хотын археологийн малтлагын vр дvнд тухайн vеийн соёл иргэншлийн дvр тєрхийг сэргээн босгохыг оролджээ.

Гайхмаар нь, эртний перучууд халуун агаараар дvvргэсэн, тэнгэрт хагас цагаас илvvгvй хєєрдєг, нэг их томгvй агаарын бємбєлєг бvтээж чаддаг байжээ.
1709 онд Португалийн хаан ширээний тєлєє єрсєлдєж байсан Бартоломеу ди Гушман гэгч Лиссабоны тэнгэрт агаарын бємбєлгєєр аялж байсныг эргээд саная. Гушман Бразильд католик шашны сургуульд суралцсан бєгєєд тvvний багш нар нь Ємнєд Америкаар хєндлєн гулд хэрсэн шашны номлогчид байж. Магадгvй, тэд шавьдаа Наскагийн эртний оршин суугчид агаарын бємбєлгєєр аялдаг байсан тухай домгийг ярьсан ч байж болох юм. Гэхдээ энэ нь таамаглал тєдий зvйл. Наскад эрт дээр vед амьдарч байсан хvмvvс хvн тєрєлхтний соёл иргэншилд vл тайлагдах зураг vлдээсэн шигээ агаарын бємбєлгийн тухай бас л нэгэн оньсого vлдээсэн ч байж мэднэ.

Манай гарагийн хамгийн гайхалтай газрууд
1939 онд Америкийн археологич Пол Косок цєлийн дээгvvр 60 метрийн єндєрт онгоцоор нисч байхдаа уг зургийг анзаарчээ. Тэрбээр эл гайхамшигтай дvрсvvд нь эртний хvмvvсийн оддын зурхайд зориулсан ариун дагшин газар гэж vзсэн байна. Оросын алдарт физикч Леонид Ксанфомалити Наска цєлийн зургийг маш єндрєєс лазер шиг тєхєєрємжийн тусламжтайгаар хийсэн гэсэн санааг дэвшvvлжээ. Гэвч МЭЄ III зуунд хаанаас тийм лазер олдох билээ дээ? Энэ мэтээр зургийн талаархи таамаглалууд vргэлжилнэ.

Харь гарагийнханд зориулж хэн сансрын зам бvтээв?
1955 онд Их Британийн сонин содон vзэгдлийн судлаач Жеймс Мозель Наскагийн зураг буй газар нь эрт дээр vед харь гарагийнхны хєл дvvжилдэг газар байсан гэж vзжээ. Yнэндээ тэдний хєлгийн нисч буух талбай гэсэн vг л дээ. Тvvний энэ таамаглал нэлээд тvгээмэл бєгєєд єнєєг хvртэл vvнийг дэмждэг хvмvvс цєєнгvй бий. Гэвч харь гарагийнханд нисч буухад нь 500 кв км хэмжээтэй тийм том талбай ямар шаардлагатай байсан гэдэгт хэн ч vнэмшилтэй тайлбар хийж чадаагvй юм. Харь гарагийнхан хєлгєєрєє нисэхэд тийм их зай талбайд тонгочих хэрэг байгаа юм уу. Ингэж нисч буухын тєлєє уг газар дээр ургамал, амьтны зураг сараачих шаардлага байсан гэж vv, зєвхєн уугуул нутгийнхныг зугаацуулахын тєлєє ийм зураг зурсан гэж vv гэсэн сонин асуулт цуварна.

Ямар ч сансрын хєлєг газардлаа гэхэд тэндэх бvх зургийг баллаж сохлох аюул гарах нь зайлшгvй. Тэгэхээр харь гарагийнхны сансрын буудал гэж барин тавин хэлэх нь бас л учир дутагдалтай байгаа биз. Харь гарагийнхан л vvнийг хийсэн гэж гvрийдэг нєхдийн хэлснээр бол эртний индианчууд техник технологийн тухай ойлголтгvй, газарт ч тийм хэцvv тєвєгтэй зураг зурах ч чадваргvй байсан гэнэ. Харь гарагийнхны санаачилгаар л ийм сансрын зам бий болсон гэж vздэг энэ онолыг єнгєрсєн зууны наяад оны сvvлээр л Америкийн археологичид vгvйсгэжээ. Тэр vед модон хvрзээр “зэвсэглэсэн” багш, оюутнуудын баг Наскад зочилж, харь гарагаас єєр юм санаж сэтгэхээ байсан судлаачдын дvгнэлтэд няцаалт єгсєн байна. Тэдний судалснаар Наскагийн эртний оршин суугчид 14 хоногийн дотор ан амьтан, хvнийг дvрсэлсэн дvрсийг ядах юмгvй зурж чаддаг байсан аж. Энэ нь эртний бусад хvмvvсийн бvтээлтэй агаар нэг бєгєєд тэднээс ялгагдаж дутах зvйлгvй байсан гэнэ. Тиймээс учрыг нь олж хужрыг нь тунгааж чадаагvй зvйлээ юм л бол харь гарагийнхантай холбож тайлбарлах оролдлого Наскагийн энэхvv эрхэм шvтээний хувьд хаалттай болох нь тэр ээ.

Н.ХАЖИДСYРЭН

No comments: