Tuesday, April 15, 2008

Инээмсэглээрэй ...



Аав нь хүүдээ хэлж байна.

- Би чамайг миний хүссэн охинтой гэрүүлэхийг хүсэж байна
- Би өөрийнхөө хүссэн охинтойгоо гэрлэхийг хүсэж байна.
- Гэхдээ тэр Bill Gates-ийн охин шүү д
ээ.
-
Тийм үү... Би зөвшөөрлөө.
Аав Bill Gates дээр очив.
- Би танай охинд нөхөр оллоо. Bill Gates:
-
Уучлаарай, миний охин дөнгөж 18-тай, тэгээд ч …
- Гэхдээ тэр залуу World Bank-ны vice-president
шүү дээ.
-
Тийм үү… тэгвэл зөвшөөрнөө.
Аав World Bank-ны President дээр очив.
- Би танайд Vice-President-ээр ажиллах хүн оллоо.
-
Уучлаарай, манайд vice-president-ээр ажиллах хүсэлтэй хүн зөндөө байгаа.
- Гэхдээ тэр Bill Gates-ийн хүргэн
шүү дээ.
- Аан тийм үү …
сайхан санал байна. Зөвшөөрлөө.
***
- ”I don’t know” гэж юу гэсэн үг вэ?
- Би мэдэхгүй.
- Хм, ганц ч мэддэг хүн олдохгүй, сонин юм даа…

***
Нэгэн залуу үүл рүү харан зүлгэн дээр тэрийн хэвтэж байхдаа бурхантай ярьж байна.
- Бурхаан, нэг сая жил таныхаар хэдий хэр урт вэ?

Бурхан хэлж байна:
- Минийхээр нэг ойролцоогоор ганц хором юмуу даа.
- Тэгвэл сая доллар хэдий хэр үнэтэй вэ?

- Надад бол, нэг л зоос юм даа.
- Тэгвэл бурхан минь, та надад ганцхан зоос өгөөч? гэхэд бурхан:
- Тэгье л дээ, ганцхан хором хүлээж бай гэж гэнэ.

***
Гудамжинд.
- Хөөе, охион, чамтай танилцаж болох уу?
- Болохгүй ээ.
- Утсаа өгчих л дөө.
- Чи утасгүй юм уу?
- Үгүй ээ, ямар утастай юм бэ л гэж асуусан юм.
- Nokia.
- Үгүй ээ, дугаар нь?
- Mobi-гийн.
- Үгүй ээ, үгүй. Too нь ямар юм?
- Араб!

***

Нэг эр нийтийн жорлонд сууж байна. Тэгтэл хажуугийн тасалгаанаас:
- Сайн уу.
Эр гайхан:
- Сайн.
- Юу байна?
- Юмгүй.
- Юу хийж байгаа юм?
- Жорлонд л сууж байна.
- За за,
пока. Би чам руу дараа ярья. Энд нэг нөхөр надаар тоглоом хийгээд байна.

***

Сахилгагүй эр зүггүйтэхээр шийдэж шуудангиин таксфоноор ярьж байна.

- Байна уу, тагнуулын төв газар уу?

- Тийм байна.

- Та нар муу л ажиллаж байна даа гээд харилцуураа тавив. Тэндээс гарч өөр таксфоноор:

- Байна уу, тагнуулын төв газар уу? гэтэл араас нь нэг залуу мөрөн дээр нь алгадаад:

- Тийм байна аа. Чадах чинээгээрээ л ажиллаж байна.

***

Эдийн засгийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, англи, орос хэлтэй, ажилласаг, шударга, дайчин зантай эмэгтэйг шинээр ашиглалтанд орж байгаа дэлгүүрт худалдагчаар ажилд авна"

***
УБ хотын орчимд Туул голд баахан загас үхсэн явдлыг Засгийн газраас томилогдсон шинжээчид шинжилж судлаад дараах дүгнэлтийг өгсөн байна.

“ Эдгээр загаснууд, өөрсдийн болгоомжгүйгээс химийн хортой бодистой ус уусан байна.”

***
Улаанбаатарт сурч байгаа охины ээждээ бичсэн захидал
:

Ээж ээ, би бүх мөнгө, хувцас эд зүйлээ хулгайд алдчихсан. Тэгсэн чинь дотуур байрны нэг сантехникч ах тус болоод, тэгээд одоо тэднийд ядуу ч гэсэн сэтгэл сайхан амьдарч байна. Бид хоёр бие биедээ их сайн. Удахгүй би төрнө. За за, ээж ээ, би тоглосон юм, гэхдээ ер нь хотод мөнгөгүй бол хэцүү л юм байна шүү. Хурдан мөнгө явуул”


***

Жоомны хор хэрэглэх заавар:

“Энэ хорыг алах жоомныхоо нүд рүү цацснаар уг жоом сохорч, улмаар хоол тэжээлээ олж идэж чадахгүй байсаар өлсгөлөнгөөр үхнэ”

***



No comments: