Wednesday, November 14, 2007

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

ӨГYYЛЭЛ БИЧИХ НЬ

  • Залуу хvмvvсийн байнга асуудаг, хvсээд байгаа хэрнээ болж өгдөггvй юмны нэг нь өгvvлэл байдаг. Иймээс энэ удаад өгvvлэл бичих тухай өгvvлнэ.
  • Аливаа мэргэжилд эцсийн бvтээгдэхvvн байдаг бөгөөд социологичдын хувьд бvтээгдэхvvний vндсэн хэлбэр нь өгvvлэл болно.
  • Ямар ч тохиолдолд залуу хvний ажлын гараа ном, товхимол, тайлан зэргээс биш, судалгааны ажлыг олны хvртээл болгох vндсэн хэлбэр болох өгvvллээс эхэлдэг. Иймээс Та чухам өгvvлэл бичиж сурч баймаажин алдар нэр, амжилтад хvрч болно гэдгийг санах хэрэгтэй.
  • Өгvvлэл бол миний бодлоор судалгааны ажлын амин гол бөгөөд vндсэн хэлбэр мөн.
  • Хожим хойно Та алдар хvндтэй болсон ч гэсэн дандаа ном бичээд байна гэж байхгvй, иймээс Та эхлээд өгvvлэл бичих дөртэй болох нь чухал.
  • Ингээд авбал Та насан туршдаа хэрэгтэй зvйлтэй болоод авна. Дандаа өгvvлэл бичээд алдаршиж ч болно.
  • Таны толгойд олон санаа оноо байгаа нь эргэлзээгvй боловч тvvнийгээ эвлvvлэн өгvvлэл болгох шиг зовлонтой юм эхэн vедээ байхгvй.
  • Та өгvvлэл бичих шиг амархан юм байхгvй гэж бодож байвал ихээхэн эндvvрэл болно. Номноос дутахгvй сайн өгvvллvvд олон байдаг.
  • Өгvvлэлд санаа их чухал. Миний болон нөхдийн туршлагаас vзэхэд нэг өгvvлэлд 2 – 3 vндсэн санаа л байдаг. Яаж ч хичээсэн vvнээс илvv гарах тохиолдол ховор.
  • Мөн цоо шинэ юм бичих гэж санасны ч хэрэггvй. Ямар ч мундаг хvн байсан зуун хувь шинэ юм бичнэ гэж байхгvй.
  • Энэ нь урьд өмнийн буюу хvний санааг хуулна гэсэн хэрэг огтхон ч биш.
  • Өөрийн гэсэн гол санаагаа дэлгэрvvлж, тvvндээ нотолгоо гаргаж, тvvнийгээ тойруулж бичнэ гэсэн л дээ.
  • Өгvvллийг эрдэм шинжилгээний болон сурталчилгааны гэж хоёр vндсэн хэсэгт хуваадаг.
  • Эрдэм шинжилгээний өгvvлэл нь хавьгvй илvv ёс дэг, мэдлэг ухаан шаардана. Энд баталгаа нотолгоог ягштал хийж, илvv дутуу сул vггvй байх ёстойгоос гадна ишлэл зvvлт заавал авдаг. Бичлэгийн хэлбэр нь төлөв тvвшин байх ёстой. Yvнийг академический стиль гэдэг.
  • Харин сурталчилгааны өгvvлэл бол санаа оноогоо харьцангуй чөлөөтэй илэрхийлсэн хэлбэр болно. Гэлээ гэхдээ энэ нь уран зохиолын өгvvлэл шиг байж хэрхэвч болохгvй.
  • Ямар хэлбэртэй байсан гэсэн өгvvлэлд худлаа, санаанаасаа авсан, хэтрvvлсэн, баримт нотолгоогvй зvйл байх ёсгvй. Хамгийн гол зvйл энэ.
  • Yндсэн санаанууд хоорондоо маш сайн холбогдсон, логик уялдаатай, дvгнэлт, гаргалгаа нь энгийн, тодорхой, ойлгомжтой байвал зохино. Ингэхгvй бол санаанууд чиньvсчиж, өөрөөр хэлбэл хэсэг бусаг санааны нийлбэр болбол Та амжилт олохгvй. Өөрөөр хэлбэл хvн ойлгохгvй.
  • Мөн өгvvллийн хэмжээ гэж нэг айхтар зvйл байх. Эрдэм шинжилгээний өгvvлэл нэлээд том, тухайлбал бичмэл 10 – 20 хуудас голдуу байдаг болсон. Сонины өгvvлэл бол жижиг 5 – 7 хуудас голдуу байдаг. Yvнээс том болбол сониныхон дургvйцээд эхэлдэг юм. Энд би А – 4 гэж нэрлэдэг тvгээмэл хэмжээний цаасан дээр 1,5 интервалаар бичсэн хэмжээг жишиг болгож байна.
  • Тэгэхлээр Та гол санаагаа заавал дээр дурдсан хуудсанд багтааж бичих нь байна. Энэ нь тийм хялбар зорилт биш. Гэвч дадлага суугаад ирэхлээр яваандаа гайгvй болж Та хэмжээгээ мэдрээд эхэлнэ.
  • Би залуудаа 42 хуудас өгvvлэл биччихээд давхиж л явлаа. Тэр vед ч, одоо ч ийм мангар том юмыг авах газар хаана ч байхгvй юм.
  • Дараа нь стиль буюу арга барил гэж бас нэг айхтар зvйл байна. Энэ бол санаагаа илэрхийлэх хэлбэр болно. Энэ нь хvнд янз бvр. Ухаандаа би нууц нэрээр өгvvлэл бичээд Х. Гvндсамбуу, Г. Чулуунбаатар, Ц. Уртнасан нарт vзvvлэхэд тэд хэдхэн мөр уншаад миний өгvvлэл гэдгийг мэднэ. Энэ бол хvний гарын vсэгтэй адил бичлэгийн арга барил ямар ч хvнд байдгийн нотолгоо болно.
  • Та ч гэсэн өөрийн гэсэн арга барилтай болохыг хичээж . Гэхдээ vvнд нэг их улайрч болохгvй. Бичсээр байтал чинь хар аяндаа тогтчихдог эд л дээ. Таны арга барил бол Та өөрөө л гэсэн .
  • Хэт их задгай бичвэл академик стилээс холдчих гээд байдаг юм. Мөн хэт их академик стилээр бичвэл хvн уншихгvй болчих зовлон байдаг. Тэгэхлээр болж өгвөл аль болох олон хvн уншихуйцаар академик стилээр бичихийг оролдоод . Энэ нь бас л их хэцvv.
  • Өгvvллийн доторхи өгvvлбэрvvд дээд зэргийн богино байх ёстой. Өгvvлбэр богино байх тусмаа хvнд ойлгомжтой болдог. Өөрөөр хэлбэл нэг өгvvлбэр 4 – 5 мөрөөс хэтэрвэл дэмий байдаг.
  • Ажилдаа улайрсан залуу хvний гаргадаг vндсэн алдаа бол өгvvлбэрийг хэт урт болгодог явдал болно. Би ч залуу байхдаа ингэдэг байсан. Энэчалчаа vеээ аль болохоор хурдан туулах ёстой.
  • Эхэн vедээ өгvvлэл том болох гээд болдоггvй юм. Энд гардаг vндсэн алдаа бол санаагаа хэлэх гэж хэт хичээснээс болоод тvvнийгээ тайлбарлан нуршдаг явдал болно. Бичиж буй асуудлыг чинь мэддэг олон хvн байдаг.
  • Хэрэв Та арай хянуур байж, логик уялдааг харж, задаргааг сайн хийвэл өөрийнхөө алдааг олж чаддаг болно. Ингээд vзэхэд бид голдуу дэмий, илvv юм их чалчсан байдаг юм.
  • Ер нь ямар ч өгvvлэл гарчиг, эхлэл буюу оршил, өрнөл, нотолгоо, тайлбар, дvгнэлт, төгсгөл гэсэн vндсэн хэсгvvдээс бvрддэг. Дотор нь ийм гарчиг байхгvй ч гэсэн ийм дэс дарааг заавал баримтлах ёстой.
  • Заавал байх ёстой энэ зvйлсээ төлөвлөгөө болговол тэр чинь өнөөх сvрхий концепци гэдэг нь болно. Ер нь концепцигvй өгvvлэл бичихэд амжилт олно гэж бараг байхгvй.
  • Иймээс Та заавал концепци хийж сурах ёстой. Концепци гэдэг нь заавал цаасан дээр бичсэн төлөвлөгөө, схем, дэс дараа байх албагvй.
  • Тэр нь Таны толгойд буй төлөвлөгөө, схем, дэс дараа байж болно. Хамгийн гол нь Та өгvvллийнхээ санааг хvнд яаж хvргэх талаар цаг vргэлж бодож байвал болох нь тэр. Ийм хувилбар тоо томшгvй олон.
  • Дандаа бодоод яваад байхлээр нэг аятайхан хувилбар санаанд чинь ороод ирнэ. Ингэтлээ их удна аа.
  • Ер нь өгvvллийнхээ талаар ямагт бодож санаж байвал маш сайн. Өдөр тутам тааралдаж буй нийгмийн vзэгдэл юмсыг өгvvлэлтэйгээ холбохыг ямагт хичээ. Өөрөөр хэлбэл Таныг хамгийн их зовоосон санаа сайн өгvvлэл болох нь бараг хууль.
  • Таны толгойд энэ талаар хязгааргvй олон хувилбар vvсч, өөрөө дотроо эргэлзэж байвал юм юм сайн болохын дохио болно. Хэрэв өөрт чинь нэг л амархан санагдаад байвал юм чинь буруу болохын цондон. Энэ дvгнэлт бол 20 гаруй жилийн туршлагаас гарч байгаа болохоор бараг зvй тогтол гэж ойлгож болно.
  • Тэр олон хувилбаруудаас чинь нэг л өдөр хамгийн зохистой гэсэн гол санаа гэв гэнэт ороод ирнэ. Зарим тохиолдолд гол санаа ид шидтэй юм шиг гэнэт ороод ирэх нь ч бий. Заримдаа хэдэн сар, жилээр ч эвлэж өгөхгvй зовоох нь ч бий. Гэхдээ энэ бол миний хувийн онцлог байж болох юм.
  • Хэрэв Та эрдэм шинжилгээний өгvvлэл бичиж байвал гарчгаа аль болох шинжлэх ухаанч байдлаар өгвөл зvгээр. Хэрэв сурталчилгааны өгvvлэл бичиж байвал арай сvртэй байдлаар өгч болно. Гэхдээ битгий их хэтрvvлээрэй.
  • Хэт ерөнхий гарчиг өгч болохгvй. Жишээлбэл, “Орчин vеийн социологийн тулгамдсан асуудлууд гэх мэт гарчигтай байвал мэргэжлийн хvнээс бусад нь бараг уншихгvй.
  • Ном сурах бичгийн гарчиг, бvлэг, зvйлээр гарчиг өгөх нь зохимжгvй. Яагаад гэвэл хуулбар зvйл гэдэг нь гарчгаасаа л харагдана шvv дээ.
  • Хvмvvсийн ижил дасал болсон санааг гарчиг болговол бас л хvмvvс анхаарахгvй болно. Жишээлбэл, “Архидалт нийгмийн дайсан г.м.
  • Өгvvллийн эхлэл буюу оршил анхнаасаа л хvний анхаарлыг татахуйц байвал зохино. Энэ нь их хэцvv. Ямар ч гэсэн эхний хоёр юмуу гурван абзац буюу догол мөр маш хvчтэй, хvмvvсийн тулгамдсан буюу сонирхсон асуудлыг хөндсөн байх ёстой.
  • Хэрэв Та оршлыг муу хийвэл амжилтынхаа талыг алдлаа л гэсэн .
  • Дараа нь өрнөл явах ёстой. Энд логик болон систем гэдэг сvрхий юм байх. Манай зарим хvн өгvvллийн логик ба системийг байтугай өгvvлбэрийнхээ логик, системийг анхаардаггvйгээс болж харамсалтай алдаа хийдэг.
  • Ядахдаа өгvvлбэр бvрийнхээ өгvvлэхvvн, өгvvлэгдэхvvнийг шалгаж сурах нь зvгээр. Залуу байгаад хэт хичээхэд заримдаа эдгээрийгээ мартчих ч явдал гардаг.
  • Өрнөлийн гол цөм нь Таны хэлэх гэсэн гол санаанууд болно. Хvний хэлэх гэсэн гол санаа нь 2 – 3 байх нь тvгээмэл гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ Та өөртөө сайн итгэж байвал тvvнээс ч илvv байж болно л доо.
  • Yvнийгээ Та логик гаргалгаа, баримт буюу факт, бодит судалгааны дvнгээр батлах ёстой. Энд чинь л Таны уншиж мэдсэн, сурсан юм гарах ёстой. Гэхдээ системтэй, тодорхой дэс дараатай, хvнд ойлгомжтой, vнэмшилтэй байдлаар гаргавал зохино.
  • Үргэлжлэл бий

No comments: