Saturday, November 3, 2007

Эх орон ирээдүйн төлөө уулзалтаас хийсэн бичил сурвалжлага

Энэ сарын 28-ны балжимням дашнямтай өлзий дэмбэрэлтэй сайхан өдөр ХӨХ СҮЛД бүлгэмийн уриалан зохион байгуулсан эх орон , үндэстэний үзлийн доорх уулзалт Солонгосын гадаад ажилчидыг дэмжих төвийн байранд болж өндөрлөө. Уг уулзалтанд нийт 50 орчим хүн цуглаж эх орны минь ирээдүй бүтээн босголтонд өөрсдийн хувь нэмрээ оруулах арга замыг судлаж : -Монгол орон ирээдүйн талаар өөрсдийн үзэл бодол санаа оноогоо хуваалцаж ХӨХ СҮЛД бүлгэмд гишүүнээр элслээ.Уулзалтыг уртын дууч Оюунцэцэг эгшиг бүрээс нь МОНГОЛ нутаг минь мэдрэгдэх уртын сайхан дуугаараа эхлүүлж ХӨХ СҮЛД бүлгэмийн удирдах зөвлөлийн дарга Батчингис үг хэлж уулзалтын үйл ажиллагаа эхэлсэнийг мэдэгдлээ.Эх орон хэмээх энэ өргөн утгат сэдвээр яруу найрагч Галбадрах өөрийн үзэл бодлоо дэлгэж Эх орон хэмээх сайхан шүлгээ уншсан нь хүмүүст гойд таалагдаж алга ташилтаа харамгүй хайрлаж байлаа. Дашрамд дурдахад энэхүү уулзалтанд нь ирсэн хүн бүр өөрийн санаа бодлоо харамгүй хуваалцсан халуун уур амьсгалтай уулзалт болсоны дээр Гадаад амьдарч буй Монголчууд минь эх орныхоо төлөө ямар их санаа зовж суудгаа харуулж үг бүрээс нь эх орноо гэх сэтгэл мэдрэгдэж байсан юм.Энэхүү уулзалтаар гол яригдаж байсан асуудлууд бол Эх орныхоо ирээдүйд хэрхэн яаж тус нэмэр болох , МОНГОЛ орны тусгаар тогтнолын тухай санаа зовнисон асуудлууд ,Гадаадад буй Монголчууд сонгуульд оролцох боломжыг судлах , мөн төр засагтаа санаа бодлоо дуулгах шаардлага хүргүүлэх гэх зэрэг асуудлаар ярилцсан болно. ХӨХ сүлд бүлгэм нь өөрсдийн зорилго зарчимаа танилцуулж цаашид хэрхэн үйл хэрэг болгох мөн хамтран ажиллахыг уриалж уг уулзалтанд хүрэлцэн ирсэн хүмүүсийн дийлэнх хэсэг нь ХӨХ СҮЛД бүлгэмд элсэж хойшид дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн болно. Уг уулзалтын хаалтын хэсэгт ХӨХ СҮЛД бүлгэмийн УЗ -ийн дарга Батчингис уулзалтын үр дүнгийн талаарх өөрийн дүгнэлтээ танилцуулж уг уулзалтанд хүрэлцэн ирсэн МОНГОЛЧУУД минь Халуун элгэн нутаг дууг нийтээрээ дуулан уулзалтын үйл ажиллагаа өндөрлөө. Ямартай ч уг уулзалт маань халуун уур амьсгалтай үзэл бодлоо чөлөөтэй солилцож хүн бүр идэвхтэй оролцсон үр дүнтэй уулзалт боллоо.Уг уулзалтыг зохион явуулахад гүн туслалцаа үзүүлсэн Солонгосын гадаад ажилчидыг дэмжих төвийн ажилтан Одгэрэл болон уг уулзалтанд хүрэлцэн ирж бидэнтэй санал бодлоо харамгүй хуваалцсан нийт гишүүд дэмжигчиддээ баярласнаа илэрхийлье.

No comments: