Thursday, November 1, 2007

Шүлэг

Шүлэг тэрлэгч найзынхаа хайрын шүлэгнээс толилуулж байна.


***Чамдаа***
Эрх хонгор бүсгүй чамд би хэлэе
Эрдүү хойлоогоор чичрэн байж шивнэе
Нүд рүү чинь эгцэлж байгаад хэлэе
Нүгэлт энэ орчлонгоос тасарч байгаад шивнэе

Дурлалд бөмбөгдүүлсэн сэтгэлээ яг л одоо илчлэе
Дурлажээ би чамд бүсгүй минь чи сонсооч
Дурсамж дүүрэн залуу нас хайрыг минь
Дутуу үлдээлгүй чи бүгдийг нь аваач би өгөе

Зөөлөн гарыг чинь атган байж хэллээ
Зүрх гарган догдлон байж илчиллээ
Зүүд бишээ энэ үнэн юм байна
Зүйргүй ихээр чамд би дурлачихжээ

***Зүрхээр минь бүү оролд***

Зүрхээр минь бүү оролдоо
Зүггүйтээд би чамд дурлачихаж мэднэ
Зөөлөн гуниг тээгээд
Зүгээрчгүй тэгээд санааширч мэднэ

Сэтгэлээр минь бүү тоглоо
Сэм сэмхэн үгүйлчихдэг болчихно
Хөнгөн гуниг тээгээд
Хөлийн чимээ чагнадаг болчихно

Хайртай гэдэг үгийг
Хамаагүй битгий хэлээ
Харцыг чинь үгүйлээд
Харгуй зам ширтдэг болчихно

***Эрхэлмээр байна***

Эгээ л нэг жаахан хүүхэд шиг
Энгэрт чинь наалдаад эрхэлмээр байна
Гурваар сүлжсэн гэзгээр чинь оролдон
Гунигаа мартан эрхэлмээр байна

Бүсгүй минь чи намайг эрхлүүлээч
Бүлээхэн амьсгал илчээрээ төөнөөч
Бүжин сарны дор чамд л эрхэлж
Бие сэтгэлээрээ нялхармаар байна

Эр хүн гэдгээ мартчихааад
Ээжийн жаахан эрх хүү шиг
Өвдгийг чинь дэрлэж байгаад
Өр зүрхний угаас чамд л эрхэлмээр байна

By©Эрка


No comments: