Wednesday, October 3, 2007

Кидан : Монголын түүх цуврал

Эртний киданууд монгол угсааны аймгаас гаралтай байжээ. МЭ IV зууны vед Ляо (Хатан гол) голын баруун талаар нутагласан ляоси-сяньби нараас тасарч гарсан байдалтай байна. МЭ VIII-IX зууны vед эдийн засаг, нийгмийн vлэмжхэн еерчлелт ахиц гарчээ.Киданы тер vvссэн явдал нь МЭ 901 онд Елюй хэмээх ноёлох ангийн зонхилогч Амбагянтай шууд холбоотой. Тэрээр МЭ 911 онд аймгийн тэргvvлэгчийг гурван жил дутамд сонгох журмыг еерчлен киданы хаан болж киданы хуучин найман аймгийг vндэс болгож кидан улсыг байгуулжээ. Амбагян, Кидан улсыг бэхжvvлэх зорилгоор МЭ 921 онд хууль цааз тогтоон, тvшмэлийн зэрэг дэвийг бий болгожээ. Кидан улс МЭ 936 онд хятадыг довтолж, хойд зvгийн 16 мужийг нь эзлэн авчээ. Тvvнээс хойш Кидан улс их гvрний шинжтэй болж, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэхж, гvрнйи нийслэлийг байгуулж эхэлсэн байна. Кидан улс 55 аймаг улсбайсан бегеед дотроо емнед замын 16 аймаг, умард замын 28 аймаг, гадаад 8 аймаг хэмээн хуваадаг байжээ. Кидан улсын нутаг дэвсгэр Дорнод далайгаас Алтайн уулс, Хэрлэн голоос хятадын Цагаан суваг суваг хvртэл ерегжсен байна. Хятадын Сvн улс Их Ляо улсыг довтлох явдал хэд хэдэн удаа гарсан байна. Гэвч 1005 оны vед Их Ляо улс, Сvн улс хоёр найрамджээ.
Кидан гvрнд эзлэгдсэн олон аймаг, улсын ард тvмний хеделгеен XI зууны vес улам ширvvсч зэвсэгт бослогод хvрсэн байна. 1113 онд Кидан гvрний бvрэлдэхvvнд байсан зvрчид аймаг бослого гаргаж, еерийн нутгаа челеелж, Кидан гvрний зарим хэсгийг эздэн улмаар 1115 онд Алтан улсыг байгуулжээ.Алтан улс 1115-1118 онд Кидан гvрнийг сэхэхийн завдал егелгvй довтолж, 50 гаруй хотыг нь эзэлжээ. 1118-1125 онд Алтан улс Хятадын Сvн улстай талцан хvч хавсран Кидан гvрнийг хоёр этгээдээс нь довтлон нутгыг нь жил жилд ахин эзэлсээр, Киданы Тяньцзо хааныг олзолж, 200 гаруй жил оршин тогтносон Кидан гvрнийг мехеежээ. Кидан улсын нутаг дэвсгэр Дорнод далайгаас Алтайн уулс, Хэрлэн голоос хятадын Цагаан суваг хvртэл ергежиж байжээ.

No comments: