Wednesday, September 5, 2007

Google Phone гарах нь батлагдав


Google Phone гарна хэмээн цуу яриа энд тэндгүй хүчтэй тархах боллоо. 2008 онд худалдаанд гарахаар төлөвлөгдөж буй утасны загварыг сонгохоор 20 гаруй загвар дундаас сонголтоо хийж буй хэмээн утасыг үйлдвэрлэж буй компанийн нэгэн ажилтан ярьсан байна.Софтуэр талаас нь Google Maps-ийг бүрэн дүүрэн GPS-ийн хамтаар суулгах ба Gmail мөн Calendar-ийг дэмжих байдлаар хийх аж. Хамгийн гоё нь гэвэл Google Talk хэмээх тэдний үнэгүй VoIP ярианы програм нь цаанаасаа дагалдаж ирэх аж. Үйлдлийн систем нь Windows Mobile 6 эсвэл Linux-ийн систем хоёрын аль нь байх вэ гэдэг тун сонирхолтой байна

No comments: