Thursday, September 6, 2007

МОНГОЛЫН ГАЗАР ШОРООН ДЭЭРХ БАЛАР ЭРТНИЙ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ

Чулуун зэвсгийн эхэн үед 50,000 гаруй жилийн тэртээ Монголын газар нутагт хамгийн анхны хүмүүс ирсэн гэдгийг хамгийн сүүлийн үеийн архилогийн олдворууд үзүүлж байна.

Чулуун Зэвсгийн Үе
Улаанбаатараас 600 км, нутгийн баруун урд, Баянхонгор аймгийн нутаг, Уран хайрхан ууланд, мөн Монголын өмнөд Дундговь аймгийн Ярх ууланд тэр үеийн хүмүүсийн ул мөр олдсон. Гар сүхнүүд, хурц үзүүртэй багаж
хэрэгслүүд, хавтгай хэлбэртэй хэт цахиурууд, олон тооны хайрган хэлтэрхий мөн тэр үеийн балар эртний хөдөлмөрийн зэвсэг байсан голын хайргаар хийсэн сүхтэй хамт олдсон.
Чулуун зэвсгийн үеийн эхэн үеийн хүмүүс нь Нендердалын өвөг дээдэс байсан. Тэр үед Монголын цаг агаар зөөлөн байсан. Монголын уулс битүү шилмүүст болон нүцгэн ойгоор бүрхэгдсэн байсан ба нам дор газарт усархаг нугууд зонхилж халуун орны хивэгч амьтад, тэмээн хяруул, арслан заан, татарын үнэг нутаглаж байсан ба сэрүүн цаг агаарт дассан байсан.

40 – 50,000 жилийн тэртээ Чулуун зэвсгийн эхэн үеээс дунд чулуун зэвсгийн үе мөстлөгийн үетэй давхацсан. Энэ нь цаг агаарын хурц өөрчлөлтөнд хүргэсэн. Агаарын температурын бууралт нь амьтны аймаг, ургамлын аймаг төдийгүй мөн хүний бие бялдарт өөрчлөлтийг бий болгосон.

Хүмүүс нэлээд сайн хөдөлмөрийн зэвсэгтэй болсон байсан. Хурц, шовх багаж хэрэгсэл болох хутга, жадны үзүүр, арьс маажигч, багаж хэрэгслүүдийг ашиглаж байсан. Дундад Чулуун зэвсгийн үеийн олон ул мөрийг Монголын төв болон баруун хэсэгт олон олсон. Ялангуяа, эртний нийслэл Хархорумын ойролцоо Орхон голд Мойлтын хөндийд нэлээд их ул мөр байдаг.

Энэ үеийн соёл иргэншлийн хамгийн том ололт гал нээгдсэний дараа хүмүүс байрлах оромж барьж балар эртний хувцас өмсөж эхэлсэн.

Чулуун Зэвсгийн үеийн төгсгөл (40.000 – 12.000 жилийн тэртээ) үеийн хүний ул мөрүүд Сэлэнгэ, Туул, Орхон, Хэрлэн голын хөндийнүүдэд, мөн Монголын баруун урд хэсэгт Монгол Алтайн хажуудахь Говийн гүнд олдсон байна.

Доод Чулуун зэвсгийн үеийн амьтны аймгийг арслан заан, үстэй хирс, буга, бизон, илжиг, хивэгчдээр төсөөлж болно.

Энэ үед, орчин үеийн хүн (Хомо сапиэнс) дэлгэрч байсан. Энэ үеийн Монгол дахь балар эртний хүмүүсийн оюун ухааны хөгжлийн өндөр түвшинг балар эртний хүмүүсийн гайхамшигтай хөшөө, Улаанбаатар хотоос 1,200 км – ийн зайд, Ховд аймагт Хойт Цэнхэрийн агуйн зураг гэрчилж байна.

The Mesolithic Period

Palaeolithic - оос Neolithic үе рүү шилжих Монголын эртний оршин суугчид 12,000 – 7,000 жилийн тэртээ Mesolithic шилжих үеийг дайрсан. Энэ үеийн ялгагдах онцлог нь нум сум болон зэвсэгүүд, мөн амьтан гаршуулах явдал байсан. Монголын зүүн хэсэгт Хэрлэн голд, Ерөө голын сав газар, Сэлэн мөрний салаа гол, Өмнөговь аймгийн нутагт нумны толгой, багажууд, хоёр талдаа хэлбэртэй тавагнууд олдсон.

Монголын Mesolithic үеийн чулуун хөдөлмөрийн багаж хэрэгсэлүүд нь Якут, Камчатка, Америк дахь дурсгалын зүйлстэй адилхан байдаг. Энэ нь Монголын оршин суугчид Зүүн Сибир, Берингийн хоолойгоор дамжин Хойд Америк руу гарсан гэдэг санааг дэвшүүлж байна.

The Neolithic Period

Монголын бүх газарт Неолитикийн үеийн оршин суугчид амьдран сууж байсныг архилогичид олсон байна. Хамгийн сонирхолтой нь, зүүн Монголын Чойбалсан хотын ойролцоох хагас газар доорхи орон байр (гэр), булштай суурингууд юм. Мөн өмнөд Монголын Баянзагийн орчим газар нутагт ул мөрийг Р.С.Андрей – гийн удирдсан Америкийн судалдааны баг 1920 – оод онд нээсэн.

Тэдгээр сууригууд болон булшны малталтууд нь хүмүүсийг амьдарч байгаа газарт нь яс, хутга, сувд, шүртэй хамт нарийн нүхэнд оршууллдаг байжээ. Янз бүрийн зүйлсийн дотор хүний нүүрийг чулуун сахиусан зураг биетэй нь хамт оршуулдаг байжээ. Орон гэрүүд дотор нь зөв гурвалжин хэлбэртэй барилгууд байсан ба заримдаа 42,5 м2 талбайд хүрч байсан байна.
Энэ үеийн хэт цахиур, хутган хэлбэртэй таваг, нумны толгой, олон тооны тавгууд сууригуудад байдаг байсныг байнга олддог. Энэ нь мэдээж энэ үеийн Монголын оршин суугчид ирлэж болон өнгөлсөн чулуун урлаг мэргэжлийн түвшинд хүрсэн байна. Олон тооны чулуун нүдүүр, бүдүүлэг уурууд нь ургац тариа, амуу тариа нэмэгдэж, мөн магадгүй хөдөө аж ахуй хөгжиж байсныг харуулж байна.
Чулуун хөдөлмөрийн багаж хэрэгслүүдтэй, эртний хагас өндөг хэлбэртэй шавар эдлэл сав суулга Говьд нээгдээд байна.
Эхийн эрхт ёс, анхны зохион байгуулалтын тогтолцоо , Чулуун зэвсгийн төгсгөл үед илэрхий оршин тогтнож байсан ба энэ үед хөгжиж ирсэн. Энэ нийгэм, нийтийн ухамсартай хамт ийн хөгжилтэй хамт шашны ойлголт хэлбэрийн төдий байсан. Олон тооны хадны зургаар дүрсэлсэн уулын янгир, адуу, хүний хэлбэр дүрс болон могой зэрэг нь тэдгээр ойлголтыг агуулж байна.
Энэ үед, овгууд (
хувь хүмүүсийн бүлэглэл) хоорондын балар эртний бартер (бараа солилцоо) арилжаа харагдаж эхэлж байсан нь өмнөд Монгол дахь суурингаас олдсон. Ингэснээр түүхий эд материалаас нь харагдаж байна.
Неолитикийн үед, Төв Азийн энэ газар нутаг, Монголын олон газарт чулуун эдлэлүүд олдсон. Энэ үед илүү илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн, эдийн засгийн хэлбэртэй, хөдөө аж ахуй болон амьтны аж ахуйн хэлбэрт шилжиж байсан байна.

The Bronze and Early Iron Ages – Хүрэл Зэвсгийн болон Төмөрийн эхэн үе
Неолитикийн үеийн төгсгөлөөс Монголчуудын өвөг дээдэс аажмаар хүрэл хөдөлмөрийн багаж хэрэгслийн үйлдвэрлэл рүү шилжиж байсан. Эртний хүрэл металын үйлдвэрлэлийн Монголын олон мужид зэс болон тугалганы нөөц сайнаар нөлөөлжээ. Энэ нь манай эриний
нэгдүгээр зууны эхэн болон хоёрдугаар зууны төгсгөлд маш өндөр хөгжилд хүрсэн байсан. Энэ үед хамаарагдах томоохон хэмжээний олдворууд нь үүнийг баталж байна. Хамгийн анхны метал хөдөлмөрийн хэрэгслүүдийн хугацаа нь МЭӨ 13 – р зуунаас 7 – р зуунд хамаарч байна. Хүрэл хөдөлмөрийн хэрэгслүүдийн их хэмжээний тоо, мөн төрөл бүрийн гоёл чимэглэл болон гэр ахуйн хэрэглэлүүдийг Монголын олон хэсэгт нээсэн бөгөөд одоо Монголын музейнуудад хадгалагдаж байна. Энд ялангуяа, янгир, хонины зурагтай иш бариулыг чимэглэсэн хүрэл хутганууд ба урт дайны чинжаал хутганууд их байдаг. Тэдгээрийн хамгийн их сонирхол татаж байгаа нь Өмнөговь аймгаас олдсон дайны сүх, магадгүй тэр үеийн эмэгтэйчүүдийн үсэндээ зүүж байсан хоёрлосон болон гурвалсан хүрэл зүүлтүүд юм.

Монголын газар нутаг дээрээс олдсон улаанаар зурсан Сүг зургууд (хадан дээр бичсэн зураг) нь Хүрэл зэвсгийн үед хамаарах бөгөөд энэ бүс нутагт л элбэг байдаг. Гол дүрслэлүүд нь амьтны тоог заасан олон тооны цэгтэй гурвалжин болон тойрог байдаг. Тэд гар гараа барьсан хүн, далавчаа дэлгэсэн бүргэдтэй хүн, амьтдыг зурсан байсан. Улаанбаатар хотын захад болон бусад мужуудад энгийн зурагнууд олдсоор байдаг.
Монгол Алтай, Хангай, Монголын баруун урд талын нутгуудад дайны олон төрлийн зугууд Хүрэл зэвсгийн үеийн төгсгөлд хамаарах ба морь үржүүлгийн хөгжил болон тэрэг (
малын тэрэг) бий болж эхэлсэн явдал байлаа.
Хүрэл зэвсгийн үед Төв АЗийн эртний оршин суугчдын соёл ба эдийн засгийн байдал томоохон өөрчлөлтөнд орсон. Европуудтай нэгэн зэрэг, талын нүүдэлчин овгууд мал үржүүлэг явуулж эхэлсэн байна.
Сүүлийн жилүүдийн судалгаа МЭӨ нэгдүгээр мянган жилийн эхний хагаст хамаарах төмрийг Монголд олсон байна. Энэ нь МЭӨ 5 – р зуунаас эхлэн давтсан төмрийг хөдөлмөрийн хэрэгсэл болон зэвсэг хийж эхэлсэн байна. Мал үржүүлгийн эдийн засаг, нүүдлийн амьдрал, соёл нь маш сайн зохион байгуулагдаж эхэлсэн. Үүнийг нүүдэлчдийн хосгүй урлагын ололтууд харуулж байгаа юм.
Төмрийн эхэн үеийн онцгой ул мөр нь Туул, Хэрлэн, Орхон голын хөндийнөөс Монгол оронд өргөнөөр олдож байгаа чулуун булшнууд юм. Тэдгээр булшнуудын онцлог нь өөд бологчдыг нуруугаар нь хэвтүүлж янз эд хогшлын хамт байсан. Зарим тохиолдолд тэдний толгойн дор хавтгай чулуун дэр байсан.
Нум, чинжаал хутга, хутга, сүх, хүрэл морины амгай, толь, гурван хөлт тулга, хүрэл ээмэг, бугуйвч, хүрэл хүзүүний зүүлт, чимэглэл, хүрэл тавга, бусад гоёл чимэглэлийн зүйлсийг булшнаас олсон. Хүрэл зэвсгээс гадна, тэнд судалдтай улаан эсвэл бор саарал шавраар гар аргаар хийсэн шавар ваарууд байсан. Антропологичид хиргисүүр булшнаас олдсон ясан материал дээр тулгуурлан соёлын тулгуурууд нь Монголчууд байсан ба магадгүй ирээдүйн Хүннүчүүд үр удам бүрдүүлсэн гэдгийг баталж байна.
Чулуун
булштай хамтбуган чулуу Монголд өргөн хэмжээгээр байдаг. Босоо чулуун дээр гүйж байгаа буганы зурагнуудыг хутга, жад, нумны сумаар сийлсэн байдаг. Үнэндээ, “буган чулуу” нь маш эртний хөшөөн уран баримал юм. Тэдгээр дээр нэмж хэлэхэд, маш олон тооны зургууд нь хадан дээр сийлсэн ижилхэн загварын сийлбэрийг ашигласан байдаг. Зарим газар, бүхэл бүтэн задгай “зургийн галерей” байдаг. Үүнд, буга, бодон гахайг нохойтой хамт агнаж байгаа, урт хун шиг хүзүүтэй, урт хөлтэй морины хэлбэр, бар шиг домгийн амьтны зургийн цуглуулгууд байдаг.
Мэдээж, Монголын байгаль орчин нь амьтны аймагт тохиромжтой байсан. Тал нутгуудад, бэлчээр ус хангалттай байснаар мар сүрэг өсч байсан. Баруун талаараа Алтай уулсын толгод, зүүн талаараа Их Хянган, төв Монголд Хангайн уулс нэг байрлалаас нөгөө газар луу бэлчээр хайж нүүхэд их тохиромжтой байсан. Хэдий тийм боловч, тэдгээр уулсын ой ширэнгэд араатан амьтан, шувуу элбэг байсан бөгөөд хүмүүс амьтны мах болон арьс ширийг хэрэглэхийн тулд агнаж байлаа.
МЭӨ 7 – р зуунаас 5 – р зуунд хамаарах Монголынн төв ба хойт хэсгийн олон газар нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явагдаж байсан ул мөр байдаг. Үүнийг тул улсын олон газарт олдсон чулуун уур, хадан дээр зурсан анжисаар баталж байна.
Монголын эртний оршин суугчдын үйлдвэрлэх хүчний хөгжлийг төмрөөр хийсэн шинэ дотоодын бүтээгдэхүүн гарсан нь дэмлэг болсон. Хөдөлмөрийн хуваарийн шинэ хэлбэр, хувийн өмч бий болсон, бараа таваарын эргэлт өссөний үр дүнд Монголд хуучин овгийн байгуулал суларч эхэлсэн. Энэ үед, армийн довтолгоог өдөөгчид – овгийн ахлагч буюу хамгийн ахмадын нөлөөлөл өсч эхэлсэн. Энэ бол балар эртний нийгмийн тогтолцооны уналт ба омгийн нийгмийн өсөлтөнд хүргэснээр дундажаас хүчирхэг ба баян тал нутгийн элит (сурвалжит) болгон хувиргасан.

No comments: