Monday, September 3, 2007

Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл

Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл
Хаврын салхи авч нисээд түүнд минь хэлчихэж мэднэ
Найдаж хүлээгээд хэрэггүй гэх шиг намуухан үлээгээд
Надад салхи хайрын шүлэг шивнэхгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи
Дурласан сэтгэлээ барьж дийлэлгүй гуниглачихвал
Дугариг саран олж хараад надад хэлчихэж мэднэ
Санаж хүлээгээд хэрэггүй гэх шиг уйтгартай ширтээд
Саран чамд хайрын тухай ярихгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи

No comments: