Wednesday, September 5, 2007

AMD Athlon процессорууд тэтгэвэрт гарна


MD нэгэн үе амжилт, алдрыг өөрт нь авчирч байсан "хал цэрэг" дан цөмт Athlon пpоцессорыг тэтгэвэрт нь гаргаж оронд нь 45W цахилгаан зарцуулалттай 5 шинэ загварын Sempron процессоруудыг ирэх 9 сараас доод ангиллын зах зээлд хэрэглээнд оруулах болсон байна.

Иймээс AMD аль хэдийнээ 65nm технологийн Athlon 64 3500+, 3800+, 4000+ загваруудын процессоруудыг худалдаалагчид руу нийлүүлэх захиалгыг авахаа зогсоогоод байгаа бөгөөд 90nm Athlon 64 процессоруудыг маш бага хэмжээгээр нийлүүлж байгаа аж.

AMD-ийн шинээр гаргах 65nm технологийн 45W Sempron процессоруудад LE-1300 (2.3GHz/512KB L2), LE-1250 (2.2GHz/512KB L2), LE-1200 (2.1GHz/512KB L2), LE-1100 (1.9GHz/256KB L2), LE-1150 (2.0GHz/256KB L2) загварууд тус тус орж байна.

AMD мөн дан цөмт процессоруудын эгнээг AM2+ платформын HyperTransport 3.0 технологи дэмжих Spica код нэртэй процессоруудаар 2008 оны эхний хагаст өргөжүүлнэ. Мөн оны сүүлийн хагаст 45nm дан цөмт Sargas код нэртэй процессорууд AM3 платформд мэндлэх юм байна.

CyberWorld

No comments: