Monday, October 15, 2007

Эрт урьдын цагт

Гэж эхэлдэг үлгэрт дуртай хүүхэд байсан сан бид. Үлгэр болгонд шахуу муу хаан, сайн муу 2 түшмэдтэй гэж гарна. Муу хаан муу сайдтайгаа нийлж ард олноо зовоон ядууруулж өөрсдөө тэдний зовлон дээр хэмжээ хязгааргүй жаргаж байдаг тухай өгүүлнэ. Би үлгэрийн энэ хэсгийг нь сайн ойлгохгүй яагаад үй олон ард түмэн 2-хон муу хүнд ингэж дарлуулж байсан юм бол гэж гайхдагсан. Тэгээд болоогүй ээ үлгэрийн төгсгөлд баатар сайн нэгэн эр хамуутай даага унасан нусгай бор хүүгийн дүрээр хувилан ирээд муу хаан, муу сайд 2-ыг сэцэн ухаан, эр чадлаар ялан дийлж ард олон жаргаж цэнгэн амар сайхандаа умбахад нь бас л олон түмэн ардууд яагаад ганц нусгай бор хүүгээс дор зүрх зориг, сэцэн ухаангүй аймхай царайлан тэвчиж байсан юм бол гэж боддог байсан сан.

Монгол Улсад УИХ-ын 76 гишүүн, 18 сайд, 16 дэд сайд, 18 төрийн нарийн бичгийн дарга, 21 засаг дарга, 21 ИТХ-ын дарга, 1 Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн ТГ-ын 10 том дарга зөвлөх, хууль гааль хүчний байгууллагын 50 том дарга нийт = 231 том түшмэд байна. Үлгэрт гардаг шиг муу нь сайнаасаа цөөн болохоор муу түшмэд нь гэж бодвол 231:3=77 ширхэг байна. 2,700,000-77=2,699,923 ширхэг ардуудбайна. 1/3

2,699,923 ардууд минь ойрын үед ТВ, сониноос үзэж сонсож хоорондоо ярьдаг зүйл маань ёс суртхуунгүй, бидний татварт төлсөн мөнгийг идэж ханадаггүй мангас шиг болсон 77 муу түшмэд болж. Энэ УИХ-ын гишүүн тэр гишүүдийг хулгайч, дээрэмчид болохыг нь гарцаагүй батлах нотолгоог олсон боловч адилхан хулгайч сэтгэлээ бодоод гаргаж тавихгүй байна л гэнэ. Энэ сайд тэр сайдыгаа ямар аргаар албал таарах вэ гэж ТВ-ийн нээлттэй мэтгэлцээн явуулж байснаа гэр бүлийнх хамт автын ослоор устгавал зүгээр юм байна гэж шийдэж л гэнэ. Хариуд нь нөгөө сайд нь арай ч дээ би ямар тэгж зүгээр л алж болдог жирийн ард түмэн биш гишүүн тул харин ч өөрийг нь бүр уран гоё аргаар тонилгоно ч гэх шиг. Энэ түшмэл тэр түшмэлд УБ-ын 10 га газрыг сая доллараар зарсан нь арай дэндүү хямдхан байна ч гэх шиг. Энэ 76 түшмэд бидний татварт өгсөн мөнгийг жил бүр 250, 250 сая төгрөгөөр нь авч сонгуулийн сурталчилгаандаа хэрэглэнэ ч гэх шиг... Энэ үлгэр өндөрлөх нь байтугай улам л ой гутмаар орчин үеийн аймшгийн порно болон хувирч байна.

Харамсалтай нь энэ 77 муу түшмэл үлгэрт гардаг шиг угсаа залгамжлан бидэнд өгөгдсөн биш харин ч бид сонгож биднийг төлөөлж ард нийтдээ үйлчилж байг гэж томилсон төлөөлөгчид маань юм.

2,699,923-уулаа байж бид яагаад 77-хон муу түшмэлд дарлуулж мөлжүүлж доромжлуулж амьдарч байгаа юм бол. Арай нөгөө үлгэрт гардаг шиг баатар сайн эр хамуутай бор даагаа унаад нусгай бор хүүгийн дүрээр хэзээ ирж биднийг аврахыг нь хүлээж байгаа юм болов уу. Эрт урьдын цагт...

М.Э-ий 21-р зууны 7 оны 1 дүгээр сар


Б.Болдсайхан

Saturday, October 13, 2007

Ямар Hard disk худалдаж авбал зүгээр вэ?


Ер нь бидэнд байгаа data бол зүгээр л byte-уудын цуглуулга биш гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тиймдээ ч чадах чинээгээр л өөрийн PC дээрээ хадгалаад байдаг. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж үг байдаг байхаа түүнтэй адилаар бидний hard disk-ний багтаамж ч бас тийм ч их биш шүү дээ. Дээр нь муухан hard disk байвал нэг сайхан нартай өдөр “чад” хийвэл яана. Иймээс бидэнд аль болох багтаамж сайтай дээр нь чанартай “эд” хэрэгтэй болох нь. Тэгвэл ямар hard disk худалдан авах вэ? (ерөнхийд нь)

Багтаамж. Өөрийн хэрэгцээндээ бодож байгаагаас жаахан том хэмжээтэйг худалдан авбал зүгээр. Ядаад хэдэн кино хуулчих зай илүү бодож авах хэрэгтэй. Таньд 160gb хангалттай гэж бодож байгаа бол 250gb-ийг авахад зүгээр. Дараа нь таны хэрэгцээ ийм их болж өсөхийг “хөх тэнгэр” ч мэдэхгүй шүү дээ.

Brand. Энэ зах зээлд томоохон байр суурьтай, хүмүүсийн сайн мэддэг Seagate, Samsung гэсэн хоёрхон л brand байдаг. Үүнээс гадна Maxtor, Western Digital, Hitachi нэлээд нэртэй. Эдгээрээс худалдан авах гэж байгаа HD дээрээ харвал эргэлзэхгүй байж болно.

Хурд. Энэ их чухал ойлголт. Бидны хуулаад байгаа юм чинь удаад байвал энэ хурдны байдал тийм гэж ойлгоход болно. HD дээр 5400 rpm, 7200 rpm эсвэл үүнээс их байвал уншиж бичих хурд мөн хурдан байна. Хурд нь HD-ны үнэнд чухал нөлөө үзүүлдэггүй зөвхөн бусад төрлийн HD-ээс давуу байх чанарт л нөлөөлдөг.


Баталгаа. Ихэвчлэн гэмтлийн талаар дурдагдсан байдаг. Үйлдвэрийн гэмтэл байвал буцааж болно бусад гэмтэл байвал харин тодорхой нөхцлүүдээр хязгаарласан байдаг. Монголоос авч байгаа бол энэ ч хамаагүй ойлголт болчихно. Тухайн худалдан авч байгаа газраасаа хэдэн сарын баталгаа авсан тэр дотроо л согог нь гараасай гэж найдах хэрэгтэй.:)

Нэмэлт програм хангамж. Тухайн төхөөрөмжтэй дагалдан ирсэн програм хангамж байгаа бол түүнийг нь заавал авах хэрэгтэй. Голдуу Disk Manger, Disk Partition, Disk clean up, Disk Defragmentation гэсэн HD-г гэмтэлгүй байлгах тал дээр хэрэгтэй програм хангамжууд байдаг.

Нэг иймэрхүү зүйлсийг мэдэж байхад муу HD авахгүй. Нэмж хэлэхэд SATA (Serial Advanced Technology Attachment), PATA гэж яриад байдаг. Хэрэв SATA hard таарвал ямартай ч зарим нэг PCд таардаггүй гэдгийг санаад аваарай.

.ASIA домэйн нэрийн бүртгэл эхэллээ.

.asia хэмээх топ түвшины домайн нэрийг энэ мягмар гарагаас буюу 2007 оны 10-р сарын 9-нөөс эхлэн дэлхийн 90 домайн нэр бүртгэгч компаниудын вэб сайтаар бүртгэж эхлээд байна. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн Авсmрали, Шинэ Зеландыг оролцуулаад азид үйл ажиллагаагаа явуулдаг томоохон корпораци, санхүүгийн бүлэглэлүүд болон худалдааны тэмдэг эзэмшигчдийн домэйны бүртгэлийг бүртгэх бөгөөд энэхүү бүртгэл нь 2008 оны 1-р сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. Корпораци компаниуд бүртгүүлэхдээ хүсэж буй домэйн нэрээ эзэмших эрхтэйгээ батлах баримт бичигийг илгээх хэрэгтэй гэнэ. 2008 оын 2-р сараас эхлэн уг домэйн нэрийг олон нийт чөлөөтэй худалдаж эхлэх юм байна.

Бүртгэлүүд Хонг-Конг-д төвтэй төрийн бус байгууллага болох DotAsiaFuondation-д төвлөрөх бөгөөд 2007 оны 12-р сарын 6-нд Internet Corporation for Assigned Names and Numbers (ICANN) зөвшөөрлөөр хүчин төгөлдөр болох аж.

Сонирхуулахад Австралийн AsiaRegistry.com энэ төрлийн домайн нэрийг 90 америк доллараар эзэмшүүлэх аж.



InfoWorld.com

Хамаг Монголын ханлиг: Монголын түүх цуврал

11 – р зууны эцэс 12 – р зууны эхээр Монгол орны нэгдмэл байдал алдагдаад байв. Зүбү Татаарын ноёрхол унасны дараа түүний ор суурин дээр Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Татар, Мэргид, Ойрад, Хорь Түмэд, Буриад барга, Онгуд, Соён зэрэг ханлиг аймгууд тус тус биеэ дааж янз бүрийн нутагт салингид тусгаар оршин амьдрах болсон байна. Монгол нутагт оршин амьдарч байсан ханлиг аймгуудын нийгмийн амьдрал, хөгжлийн түвшин харилцан жигд бус, байсан. Тэдний зах хязгаар, ой тайгад оршдог аймгууд дотор овгийн байгуулал ноёрхож байхад хээр талд амьдарч байсан аймгууд түрүү феодалын шатанд шилжсэн байсан.
Хэрэйд, Найман, Хамаг Монгол , түүний дараагаар Мэргид, Ойрад нарын дунд түрүү феодалын ёс, төр засгийн зохион байгуулалт үүсэж бий болсон нь гол төлөв 11 – р зуунаас 12 – р зууны эхэн үед хамаарна.

Чингэс хааны үе

Хамаг Монголын анхны хан Хабулын үеэс эхлэн Хамаг Монголын ханлиг нэлээд хүчирхэг болж байсан боловч түүний дараагаар Амбугай, Хотула хан нарын үеэс гадаад байдал аажмаар хүндэрч байв. Умард хятадад ноёлж, Бээжинд нийслэлж байсан манж түнгүс угсааны Зүрчидийн Алтан улсын хаад, ноёд Онгуд, Татар нарыг эрхшээлдээ оруулж, татарын сурвалжит нартай сүлбэлдэн тэднийг Хамаг Монгол, Хэрэйд Найманы эсрэг байнга түрхэрч мөргөлдүүлж байсан байна. Тухайн үед Хамаг Монголын хан ширээний төлөө ихэс ноёд, сурвалжит язгууртан нарын дунд ил, далд ширүүн өрсөлдөөн тэмцэл явж байв. Тэр тэмцэлд Хабул ханы ач, Зүрхэн овгийн Сачи Бэки, Тайчу, мөн ханы гуч Хучир, Амбагай ханы хүү Хадаган тайш, Хотула ханы хөвгүүн Алтан, дайчуудын ноён Таргудай Хирилтуг, Жадаран овгийн зонхилогч Жамуха, Есүхэй баатарын хүү Тэмүжин нарын зэрэг сурвалжит язгууртан нар идэвхтэй оролцжээ.
1189 оны зуны тэргүүн сарын 18 – ны орчим Бурхан Халдун уулын өврийн Их Хүрэлхү доторх Сэнхүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газарт Хамаг Монголын ханлигийн ноёдын хуралдаан болж, Тэмүжинд “Чингэс хаан” цол өгч Хамаг Монголын хан болгосон.

Чингэс хаан төр засгийнхаа дотоод зохион байгуулалтыг хийсний дараа Хэрэйдийн ханлиг Тоорил ван, Жадаран аймгийн тэргүүлэгч Жамухай нараар хүлээн зөвшөөрүүлсэн байна. Чингэс хаан Тоорил хантай хамтран Алтан улстай эвдрэлцсэн татарыг дарсан нь гадаад бодлогоо бататгаж авсан байна. 1201 оны орчим Жамухай өөрийгөө Гүр хаанд өргөмжилж Баруун найман аймагтай нэгдэн Чингэс хаан, Тоорил вангийн эсрэг дайнд морджээ. Хэрлэн голын доод Урсгалын Хүйтэн гэдэг газарт Тэмүжинд Жамухын холбоо ялагджээ. Ийнхүү удаа дараагийн дайны эцэст Хэрэйдын Тоорил хан, Найман аймаг, Жадаран аймгийн Жамуха нарыг ялж 1206 оны эхээр үндсэн Монголын бүх ханлиг, аймгууд Тэмүжиний захиргаанд орж, Хамаг Монголын ханлигийн мэдэлд нэгтгэгдсэн байна.

Их Монгол улс байгуулагдсан нь

1206 онд аугаа их Чингис хааны байгуулсан ИХ МОНГОЛ улс нь монгол үндэстэн, угсаатны түүхэнд баларшгүй мөрөө үлдээсэн их үйл явдал байлаа. Аливаа үндэстний туулж өнгөрүүлсэн түүх бол уг үндэстний оюун санаанд хоногшин, уг ард түмний оюун санаанд ахин дурсан санагдах үлгэр, тууль утга зохиол, соёлын бүтээлийн хэлбэрээр өвлөгдөн үлдэж уг үндэстний "үндэсний дуртгал" гээч цогц ойлголтыг бүрдүүлдэг байна. Үндэстэн угсаатан бол хүний аймгийн нэгэн төрөл болохоор, биологийн хувьд өөрийн гэсэн өвөрмөц шинж бүхий угсаатны тогтвортой нэгдэл бөгөөд энэ нь уг үндэстний оршин тогтнохын суурь нөхцөл болох нь ойлгомжтой. Гэвч уг үндэстэн, угсаатан хэмээх нэгдэл, хамтран нэгдэж бүтээсэн их үйл хэрэг, уг үйл явдалтай холбогдох нэгдмэл дуртгал үгүй бол үндэстнийг бүрдүүлж эс чадмой. Тиймээс үндэстэн оршин тогтнох зайлшгүй, суурь нөхцөл бол үндэстний удмын сан, үндэстний нэгдмэл дуртгал, оршин амьдрах орон зай буюу уугуул газар нутаг болой.
Үндэстэн угсаатан хэдийд нэгдэн нягтарч, нэгдмэл улс үндэстнийг байгуулдаг вэ ? гэвэл уг үндэстэн угсаатны өмнө сөнөн мөхөх аюул осол, хүнд бэрх нөхцөл байдал тулгарсан үед нэгдэн нягтрах түүхэн бодит шаардлагаас урган гардаг байна. Тухайлбал ИХ МОНГОЛ УЛС байгуулагдахын өмнөх түүхэн нөхцөл ямар байсан бэ ? гэвэл Монголын нууц товчоонд яруу тодорхой дүрслэн бичсэнээр :

“Одтой тэнгэр орчиж
Олон аймаг тэмцэн
Орондоо унтах завгүй
Олзлолдон байлдаж байв
Хөх тэнгэр орчиж
Хөвчин улс тэмцэж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв " гэжээ.

Ийнхүү монгол угсаатан дотооддоо эв найргүй, цаг ямагт эвдрэлцэн амар заяа үзэхгүйн зэрэгцээ гадаадын дайсан цаг ямагт дарамтлан, дотоод хэрэгт нь эрээ цээргүй хутгалдан оролцож, зарим монгол аймгуудыг өөрийн гар хөл болгон ашиглаж, бусад монголчуудын эсрэг турхирч байв. Тухайлбал монгол угсаатны зүүн их хөрш болох манж түнгүс угсааны зүрчид нар тэр үед хүчирхэгжин ЗҮРЧИДИЙН АЛТАН УЛС-ыг байгуулаад зүүн хойд хятадыг эзлэн аваад монгол угсаатны эсрэг түрэмгий дээрэнгүй бодлого явуулж байв. Тэд Хөлөн, Буйр нуурын завсар оршиж байсан дорнот монголын Татар аймгийг дарамталж эрхшэлдээ оруулаад нэгэн угсааны Хамаг Монгол аймгийн эсрэг байнга турхирдаг байлаа. Татар нар зүрчидүүдийн турхиралтаар Хамаг Монголын Амбагай хан, Охинбархаг нарыг гэнэдүүлэн барьж Алтан улсад тушаан цаазлуулжээ. Үүнээс үүдэн Хамаг Монгол Татар нарын хооронд цусан өшөө буй болж байнгын дайн байлдааны байдалтай болов. Тэр үед Хамаг Монгол аймгийг зонхилон удирдаж байсан Есүхэй баатар Татараас өвгөдийн алагдсан өшөөг авахыг хэд хэдэн удаа оролдсон ч өшөөгөө гүйцэд авч чадсангүй байгаад хүүгээ хадамынд нь хүргээд буцах замдаа өөрөө татарт хорлогдож нас барав.
Есүхэйг нас бармагц түүний мэдэлд байсан тайчуудын Таргутай Хирилтуг толгойлон албатыг нь хаман авч бэлбэсэн гэргий, өнчин хүүхдүүдийг нь бууцан дээр орхин нүүн оджээ. Ийнхүү буурин дээрээ ганц гэрээрээ үлдсэн Есүхэйн хатан Өүлэн өнчин хүүхдүүдээ өөрийн гараар хүмүүжүүлэн өсгөж хүний зэрэгтэй болгосныг Монголын нууц товчоонд:

"Оюунтай төрсөн Өүлэн эх
Оёдолт дээлийг огшоон өмсөж
Оготор хормойг шуун бүсэлж
Онон мөрнийг өгсөн уруудаж
Олирс мойлыг түүж явж
Өчүүхэн хөвгүүдээ тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.

Хатан төрсөн үжин эх
Хамжаартай дээлийг огшоон өмсөж
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг өгсөн уруудан
Хавийн мангирыг малтан түүж
Хаад хөвүүдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идүүлж өсгөв" гэжээ.


Ийнхүү алдарт Өүлэн эхийн элбэрэл, ухаант Алунгуа эхийн эвийн сургаалаар хүмүүжин өссөн Тэмүүжин хөвүүн, түүний дүү нар эрэмгий зоригтой баатар эрс, жинхэнэ монгол язгууртан, үндэс угсаандаа үнэнч төрийн их зүтгэлтнүүд болон өсчээ. Тэмүүжин арван хэдхэн насандаа тэмцэлд орж 45 нас хүртлээ 30-аад жил тэмцэж, монгол үндэстнээ нэгтгэн, ИХ МОНГОЛ улсаа байгуулж чадсан юм. Ийнхүү Тэмүүжин Чингис хаан монгол угсаатны өнө мөнхийн хүсэл эрмэлзэл болох өөрийгөө хамгаалж, өөрийгөө хөгжүүлэн авч явах чадвартай, нэгдмэл хүчирхэг улс гүрэн байгуулж "харшилдах дайсангүй, харгалдах атаатангүй, дайн дажингүй, дарлал зовлонгүй, хөл хөсөр амар жаргалыг олох" гэсэн, үндэстэн угсаатныхаа язгуур зориг санааг амьдралд бодитойгоор хэрэгжүүлэн гүйцэлдүүлж чадсан юм. Энэ үе бол зөвхөн монгол үндэстний хувьд ч биш, бас хүн төрөлхтөний түүхэнд ч хамгийн гэгээн гэрэлтэй, аз жаргалтай алтан үе байлаа. Ийнхүү монгол үндэстэн угсаатны оюун санаа, ой дуртгалд баларшгүй ул мөрөө үлдээсэн НАРМАЙ ИХ МОНГОЛ УЛС байгуулж асан түүхэн их үеийн арилшгүй дуртгал болон үлдэж, Чингис хааны НАРМАЙ ИХ МОНГОЛЫН үзэл санаа бол монголчуудын хувьд үеийн үед мөнх хөх тэнгэрийн зарлиг, үндэстний язгуур зориг санааны төвлөрсөн илэрхийлэл юм.
Монгол үндэстнээ нэгтгэсний дараа их Чингис хаан Монгол улс, төрийнхөө аюулгүй байдалд үргэлж санаа зовон хойч үедээ аюулыг алмайран мартаж улс гэрээ аюул осолд учруулахгүй байхыг сануулан захисан олон үг, сургаал байдаг. Их Чингис хаан
:
"Алтан биеэ амасу (Амраая) хэмээвээс
Аху төр минь алдаруузай
Бүтэн биеэ амасу хэмээвээс
Бүрэн улс минь самтаруузай

Алтан бие минь алжааваас алжаатугай
Аху төр мину бүү алдартугай
Бүтэн бие мину зовбоос зовтугай
Бүрэн улс мину бүү самтартугай" хэмээн захижээ.

Харамсалтай нь Чингис хааны хойч үеийн хаад ноёд үндэстнийхээ нэгдэл нягтралыг сахин үл чадсанаас монгол үндэстэн феодалын бутралд орж ханлигууд болон хуваагдан хоорондын тэмцэлд автсанаас 17-р зуунд Монголчууд тусгаар тогтнолоо алдан Орос, Манж хоёр их гүрний хооронд хуваагдан 200 гаруй жил харийн гүрнүүдийн дарлалын дор колони хараат байдалтай явж 20-р зуунтай золгосон юм.

Wednesday, October 10, 2007

*********** МЭДЭХ ҮҮ ЧИ***********

Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
Навчсаар үйлсан намар шиг сэтгэл уйлж үлдсэн
Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
Дуртай бүхнээсээ зугатаасан дугуй хар цэг болж би үлдсэн

Дуусашгүй урт өдрүүдийг өнгөрөөх гэж дарс уусан
Дутуу нойртой хоносон шөнүүдээр хайрын сарнай урласан
Дууны эгшигт уяарч, дурсамжаараа амьдарч үлдсэн
Дурлалаасаа хагацсан сэтгэл голд ортол өвдөж үлдсэн

Бүүдгэр болсон хорвоогоос гэрэл олж харах гэж би ядарсан
Бүүвэйн дуу, ээжийн хайрыг үгүйлсэн
Бүр юунд ч зовохгүй нохойн гөлгөнд би атаархаж
Буйдхан энэ хорвоогоос явах юмсан гэж бодогдсон

Он цагийн эрхээр цэг бүдгэрч сэтгэл чангарсан
Орчлонд чамайг хайрласан шиг хайр ирэхгүй болсон байсан
Нар сар хоёрыг угтаа нэг юм гэж ойлгодог болсон
Найр дуу хуурыг намбатайхан шиг өнгөрүүлдэг болсон

Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
Намарын навчис ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
Наснаасаа эрт ухаан сууж ухаарч үлдсэн
Нар сартай хорвоод чамайг л үл мартах сэтгэл үлдсэн
МЭДЭХ ҮҮ ЧИ!

Бүлээн

Хөх эгшин бүлгэм

*************ХҮСЭЛ МИНЬ*****************

Оршил

Зүгээр л байж чадахгуйн
Зүрхэнд урсах аялгуугаа шүлэг болгон гаргая
Хэнзхэн хаврын яргуй цасан доороос цухуйх шиг
Хэнд ч хэлэмгүй хүсэл минь сэтгэл дотороос хатгаад байна

Миний хүсэл

Хүсэл минь чи надтай хамт төрөж
Хөхний товч хайлгуулж сүүний амтыг мэдэрүүлсэн
Хөнгөн нойрсох эхийн халуун энгэрээс зугтаалгаж
Хөх тэнгэрт хөвөх үүлсийн хойноос сарвайлгасан
Хүсэл минь чи надтай хамт өсөж
Хүний өөрийн ялгааг нүдэн дээр минь таниулсан
Хөнгөн гунигтай, цагаахан итгэлтэй
Хүүхэд насыг минь чи хамт үдсээн
Залуу насны аагийг хүсэл чи өрдөж
Дэнгийн эрвийхэй адил гэрэлрүү зүтгэн тэмүүлсэн
Дэндүү омголон хүсэлээр нурааж ,бүтээж явахдаа
Дээлэнд багтах ухааныг тэгэхэд олж харсаан
Хүсэл минь чи намайг хэзээ ч орхиж байгаагүй
Харин би л чамайг мартаж явсан байх
Гуйлгачин баян хоёрын дундуур намайг чирэж явахад чинь
Гутрал,цөхрөл гэдгийг даваж сурч явсаан
Хагацалын мөнгөн аяга гар дээр хагарч байхад
Харанхуйг зүсэн ирэх бугын урамдлага шиг чи над дээр ирсэн
Харийн газар өвчөнд дарлуулан хэвтэж байхад
Ханийн халуун энгэр шиг чи намайг тэвэрсээн
Ганцаардалын зовлон зүрх базалан өвтгөхөд
Ганцхан чи л надад хань болсон
Сэтгэл гээч гэрийн хойморт нь суудал байх юм бол
Хэзээч эргэлзэхгүйгээр чамайг би суулгана
Хэсэгхэн цагаан үүл нар халхалаад явдаггүй ээ
Хэнээс ч нуугаагүй хүсэл минь сэтгэлээс хатгаад суулгадаггүй ээ

Бүлээн
Хөх эгшин бүлгэм

***********ЭРВЭЭХИЙ*************

Өглөөгүүр тэр авгалдай байсан
Үзэмгүй муухай өт байсан
Өдрийн наранд өнгөө дэлгэж
Үзэсгэлэн төгс эрвээхий болсон
Өнгийн цэцэгс түүнд хөл алдан
Өөр хоорондоо магтан гайхацгаасан
Намгийн хажуугийн намхан цэцэг хүртэл
Над дээр буугаасай гэж мөрөөдсөн
Нэг өдрийн наст тэр эрвээхий
Нарны туяаг сулжин ниссэн
Надаас өөр үзэсгэлэнт амьтан байна уу гэж
Намгийн цэцэгнээс асууж тохуурхасан
Үдээс хойх нь тэр эрвээхий
Өөртэйгээ тавилан нэгт ижилээ олсон
Улаан цэцэгийн дэлбээн дор нуугдаж
Учиралын мананд умбан цэнгэсэн
Үдэшийн нар шаргалтан хажуулдахад
Өнөөх хосийн амьдрал дуусах болжээ
Өнгийн цэцэгс тэднийг тоосонгүй
Өдрийн гоо сайхныг нь бүгд мартажээ
Намгийн цэцэг тэр хоёрийг өрөвдөн
Нарийхан мөчир дээрээ суулган
Үр удамаа үлдээгээд явдаа гэж
Өөрийгөө умартан хэллээ
Хүн бол адгийн амьтан
Хүсэл нь дийлдэхгүй шуналын амьтан
Нэг өдрийн наст шавьж шиг амьдрах юм бол
Нэр зүүгээд хүн царайлаад амьдарч яах юм вэ?

Бүлээн
Хөх эгшин бүлгэм

*************ЯЛ АСУУХ НЬ*************

Огторгуйд хэн цацсан юм бол энэ олон ододыг
Орших үл оршихын энэ амьдралыг хэн зохиосон юм бол
Нарыг зовоон байж надыг яах гэж дулаацуулдаг юм бол оо
Нас дуустал үл салах зовлон дунд намайг яах илгээсэн юм бэ?
Зураг төөрөгтэй минь зовлон дунд шидчихээд
Зугаацан,тохуурхан харж байгааг чинь мэдэж байна
Алган дээр амьдралыг минь зураж явуулчихаад
Алсан ялааны тоогоор ял тооцоод ахиад зовоохийг чинь мэдэж байна
Мөнхийн хутагийг чи олчихоод
Мөхөсхөн сүнсүүдийг зовлонгийн тойрог руу түлхэсэн
Мөрөөдөл хэмээх үзүүргүй зовлонг
Мянга мянган жил харамгүй чи өгсөн
Хэзээ чиний тоглоом дуусах юм бэ
Хэдэн галавыг дамжиж зовох юм бэ
Байх байхгүйн дундах хоосон орчилонгийн чинь завсараас
Би чамаас ял асуусаар байна шүү!!!

Бүлээн

Хөх эгшин бүлгэм

Бас л аймаар харагдаж байна шүү




Sunday, October 7, 2007

Хараад шүлсээ гоожуулваа гэж

Mongolian Marmot

Posted Oct 02, 2006

Globe Trekker Ian Wright samples marmot in Mongolia. More at www.globetrekker.tv.

Монгол Үндэстэн оршихуйн үндэс

Нийгмийн хөгжилийн чиглэлийг яаж тодойрхойлохоос үл хамааран ( ардчилсан зах зээлийн капиталист, социалист, коммунист, хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний нийгэм ) Төр, Улс, Үндэстэний оршихуйн тулгуур үндэсүүд үл өөрчлөгдөнө.
Монгол үндэстэн оршихуйн үндэс нь:
1. Монгол үндэстэнд ген цэвэр байхад - үндэстэн мөнхөд оршихийн тулд өөрийн бусдаас ялгарах шинж байдлыг агуулсан гэнийн кодоо алдахгуй байхад оршино. Энд хэл соёл, ёс заншил, цус цэвэр байх хамгийн чухал юм!
2. Монгол үндэстэний тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил давтагдашгуй дархан байх эрхэд
- Аливаа юм, үзэгдэл оршин байхын тулд орон зай хэрэгтэй. Үндэстэний оршин байх орон зай нь Газар нутаг мөн. Газар нутаггүй Үндэстэн хаана орших билээ. Тиймээс Үндэстэний оршихуйн тулгуур гурван үндэсийн нэг нь газар нутаг мөн. Учир иймээс сөөм газрыг ч харийханы эзэмшилд өгч үл болно!
3. Монгол үндэстэний эрх ашиг алив бусад ( шашны болоод нийгмийн анги давхрага, эдийн засгийн бүлэглэл, хувь хүний ) эрх ашигаас өндөрт байхад оршино.
- Аливаа Үндэстэн, ард түмэн нь бусад Улс, Үндэстэн, ард түмэнтэй эрх тэгш зэрэгцэн оршихийн тулд өөрийн Үндэстэний эрх ашигийг хамгаалан дээдэлсэн Улсыг байгуулдаг. Ийнхүү Улс нь Олон эрх зүйд тухайн Үндэстэний эсвэл ард түмний эрх ашигийг төлөөлөх субъект болж өгдөг. Иймээс Үндэстэний оршихуйн тулгуур гурван үндэсийн нэг бол тухайн Үндэстэний эрх ашигийг хамгаалж байгуулсан Улс, түүний Бүрэн эрх, Эрх чөлөө мөн.
Монгол Төр оршихуйн үндэс:
1. Монгол Үндэстэн оршин байх эрхэд
2. Монгол Тусгаар Тогтнол, нутаг дэвсгэр, хил халдашгуй дархан байх эрхэд
3. Газар нутаг дээрээ бүрэн хяналтаа тогтоосон засагтай байхад оршино.
Хууль шударга байж, үнэнд үйлчлэх нь төр хүчтэй байхын үндэс мөн! Аливаа Улсын хууль тухайн Улс, Үндэстэний эрх ашигт эн тэргүүн үйлчилдэг жамтай!
Монгол Улс оршихуйн үндэс нь:
1. Монгол Үндэстэн оршин байх эрхэд
- Их эзэн Чингис хаан Монгол Улсыг Монгол Үндэстэний эрх ашгийг хамгаалан дээдэлж байгуулсан билээ. 1911 оны Үндэстэний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын ардчилсан хувьсгалын зорилго нь мөнхүү Монгол Үндэстэний эрх, Эpх чөлөө, Тусгаар Тогтнол, Халдашгvй дархан байдлыг сэргээн тогтоох явдал байсан юм! Учир иймд Монгол Улс оршихуйн тулгуур гурван vндсийн нэг нь Монгол Үндэстэний оршин байх эрх мөн!
2. Монгол Улсын Тусгаар тогтнол; нутаг дэвсгэр, хил халдашгуй дархан байх эрхэд - Үндэстэний оршин байх орон зай нь тухайн Үндэстэний уугуул, бурэн хяналтаа тогтоосон газар нутаг мөн. Газар нутаггуй Үндэстэн гэж угуй. Иймээс Улс оршихуйн тулгуур гурван үндэсийн нэг нь газар нутаг мөн! Учир иймд оршихуйн үндэс болсон өлгий нутгаасаа цөөм газрыг ч харийханы эрх мэдэлд өгч ул болно!
3. Монгол Үндэстэний эрх ашигт үнэнчээр үйлчлэх Монгол Төртэй байхад оршино.
- Улс нь Үндэстэний эрх ашигаа хамгаалан дээдэлсэн, газар нутаг дээрээ бүрэн хяналтаа тогтоосон, бусад Улс, Үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн Төртэй байх ёстой. Энэ нь Улс оршихуйн тулгуур гурван үндсийн нэг мөн. Аливаа улсын Төр тухайн Улс, Үндэстэний эрх ашигт эн тэргүүнд үйлчилдэг жамтай. Тиймээс Төрийн ариун үүрэг бол Үндэстэний эрх ашигт үйлчлэх явдал мөн!
Үндэстэний язгуур эрх ашиг гэж юг хэлэх вэ?
1.Үндэстэний Бүрэн эрх, Эрх чөлөөг
2.Үндэстэний Тусгаар Тогтнол, нутаг дэвсгэр, хил халдашгуй дархан байхыг
3.Үндэстэний хэл, бичиг соёл, генийн сан цэвэр байхыг хэлнэ.
Энэ бол Үндэстэний язгуур эрх ашиг мөн. Үндэстний эрх ашигаас Үндэстэний үзэл төрнө. Үндэстэний эрх ашигаа дээдэлсэн Төр засагтай байхад Улс хөгжин цэцэглэж, Үндэстэн хараа дээгүүр, эрүүл чийрэг, оюун төгс байж, хийж бүтээж, цогцлоон байгуулж, аз жаргалтай амьдрах болно. Энэ бол аль ч Үндэстэн, ард тумний аз жаргалийн түлхүүр мөн бөгөөд Үндэстэний үзлийн гол зорилго мөн!
Өөрийгөө хайрлах сэтгэхүйтэй хүн Улс Үндэстэнээ,
Улс, Үндэстэнээ хайрлах сэтгэхүйтэй хүн Хүн төрөлхтөнийг хайрлах сэтгэл зүрхтэй байх болно хэмээн
Mонголын гүн ухаан сургадаг юм.
Монгол Улс, Монгол Төр, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд мөн Үндэстэний язгуур эрх ашигт санаатай буюу мэдсээр байж халдсан хэн боловч харийн этгээд бөгөөс дайсан, дотоодын этгээд бөгөөс Улс болоод Үндэстэнээс урвагч мөн гэдгийг Монгол хүн бүр хатуу санаж явагтун!!! Улс, Үндэстэнээс урвагч нь аливаа тахалын нянгаас ч нэн аюултай!!!
Улс болоод Үндэстэнээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд хор хөнөөлийг нь тооцох ч боломжгүй юм! Тиймээс ч Улс болоод Үндэстэнээс урвасан гэмт хэрэг аль ч Улсад үхэх ялтай байдаг. Урвалтыг таслан зогсоож байж сая Төр, Улс, Үндэстэн эрүүлждэг. Төр, Улс, Үндэстэн эрүүл байж сая цэцэглэн хөгждөг.
Мартвал мөхнө!!!
Сэрэмжтэй байж зальхай, шунахай, элэг буруу урвагчдаас Төр, Улс, Үндэстэнээ хамгаалах нь Монгол Үндэстэн болж төрсөн хүн бүрийн ариун үүрэг мөн. Учир иймээс хичээн үйлдсүгэй! Дэлхийн эртний соёлт ард түмнүүд Монголыг чин шударга, эрэлхэг баатаруудын эх орон хэмээдгийг мартаж үл болно.
Монгол Үндэстэний оюуны мэлмий тунгалаг байг.
Монгол Үндэстэн, Монгол Улс, Монгол Төрийн оршихуйн тулгуур үндсүүд хас мэт бат бөх байг.

Үндэстэний үзэл гэж юу вэ?заавал уншаарай залуусаа,эх орончдоо

Үндэстэний үзэл нь цөөнхийн болон олонхийн эрх ашгийг хамгаалдаг нийгмийн төлөөлөгчдийн тайлбарладаг шиг алан хядах хэт даврах ,нэг үндэстэн нөгөөгөө дарлахад байгаа юм биш.Мөн овог омог ястны ,аймаг хошууны ,жалга довны ч үзэл бишээ!
Үндэстэн гэдэг бол (газар нутаг,иргэншлийн хувьд нэгдмэл байх )нэгэн арьстны доторх хэл соёл ,үүсэл гарвал нэг ,овог ,омог ястныг багтаасан угсаатны дээд хэлбэр юм.Үндэстэн нь бусад улс үндэстэнээс хараат бус ,бие даан тусгаар оршиж өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх,дэлхийн бусад Улс Үндэстэнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал нь Үндэстэний үзлийн гол тулгуур зарчим мөн.
Үндэстэн нь бүтээсэн соёл иргэншилээ хадгалах,хамгаалах хөгжүүлэх ,газар нутаг ,эх орондоо бүрэн эрхт эзэн нь байж ертөнцийг үзэх үзэл санаандаа тулгуурлан нийгмийн чиг шугамаа тодорхойлох ,Улс Үндэстэнээ хөгжүүлэх улс төр,эдийн засгийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнийг л Үндэстэний үзэл гэж байгаа юм.
Үндэстэний үзэл нь улс төр ,эдийн засаг,шашны болоод нийгмийн анги давхаргын ашиг сонирхол хэмээн явцуурдаггүй бөгөөд Үндэстэний нийтлэг эрх ашгийг алив бусад , ашиг сонирхлын бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүрт тавьдгаараа бусдаас эрс ялгаатай.
Үндэстэний үзэл нь Үндэстэнийг овог омог ястан ,баян хоосон,мэргэжил боловсрол,эр эм,хөгшин залуу хэмээн ялгаварлан гадуурхдаггүй бөгөөд тухайн Үндэстэний хэн боловч нийгэмд тэгш эрхтэй ба үнэнч шударгыг эрхэмлэвэл зохино хэмээн үзнэ.

Нийгмийн харилцаа шударга үнэн дээр тулгуурлаж ,хууль Үнэнд үйлчилж шударга шийддэг ,Төр засаг нь Монгол Үндэстэний эрх ашгийг эн тэргүүнд тавьж хийж бүтээх, цогцлоон байгуулах боломж бололцоог хууль эрх зүйн үүднээс зөв бүрдүүлэн өгч чадаж баймааж нь нийгэм соёл ,шинжлэх ухааны бүх салбарт Монгол Үндэстэн хөгжин дэвших үүд хаалга бүрнээ нээгдэх болно.

Үндэстэний үзэл санаа Хүн төрөлхтөний ухамсарт амьдрал эхэлсэн тэр цагаас өнөөдрийг хүртэл биднийг төсөөлж байснаас ч урт хугацаанд боловсрон амьдрахуйн ,оршихуйн утга учрыг тайлсан ,өөртөө шавхагдашгүй нөөц бололцоог агуулж байдаг
хамгийн хүчирхэг үзэл санаа юм.
Үндэстэний үзэлгүйгээр бие даасан Үндэстэн бүрэлдэн тогтох учиргүй.Дундад зууны Хятад,Орос ,Пэрсүүдэд Үндэстэний үзэл санаа байгаагүй бол тэд,тэдний газар нутаг өнөөдөр Монгол Улсын ,,нэг бүрэлдэхүүн хэсэг л байх байлаа.
1930-аад онд Үндэстэний үзэл санаан доор нэгдсэн Германчууд эдийн засгийн 80%-г атгаж байсан Еврэй нараас Үндэстэнээ чөлөөлж,асар богино хугацаанд улс төр ,эдийн засгийн хувьд хүчирхэг системийг байгуулж ,коммунист капиталист хоёр ертөнцийг сандаргаж байлаа.Мөн эх оронч үзлээр зэвсэглэсэн залуу ЗхУ ,Германы хүчирхэг армийг бут цохиж ,эх орноо харийн түрэмгийлэлээс чөлөөлж байв.Үндэстэний үзэл санаагаар зэвсэглэсэн Япон орон дайны дараах өлсгөлөн ,гуйланчлалаас хямралаас эх орноо гаргаж ,өнөөдөр дэлхийн тэргүүлэх гүрэн болтлоо хөгжжээ.Мөн тийм ядуу дорой байдлаас Хятад улс ,БНСУ,Иран, Ирак Турк,Энэтхэг,Казакстан улсууд үндэстэний үзэл санаагаар удирдуулан эх орноо хөгжлийн өндөрлөг өөд хөтлөж чадсан юм.Эх оронч үзэл санаа нь Кубад капитализмыг сөрөн зогсох агуу хүч өгч,Америк үндэстэн гэж байхгүй ч Америк -Миний эх орон гэсэн үзэл санаа нь Америкийг (хамгийн хамгийн)хэмээсэн зорилгод нь хүргэж чаджээ.Үндэстэний эрх ашигаа улс төр ,эдийн засгийн бодлогынхоо цөмд тавьсан Казакстан улс өнөөдөр хөгжлийн өөд эрчимтэй урагшилсаар байна.
Тийнхүү Улс Үндэстэнүүд Үндэстэний үзэл ,эх оронч үзлээр тугаа хийж ,урагшлан дэгжиж байна.Харин өнөөгийн Монгол Үндэстэний эрх ашгийн төлөө тэмцсэн Үндэстэний үзэлтэнүүд учир битүүлгээр өөд болсоор ...!!!??? Монгол Үндэстэнийг гутаан доромжлогсод ,Үндэстэний эрх ашгийг задлан бутаргагчид,газар нутаг,эрх ашгийг худалдагсад ,Улс үндэстэний оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдагсад Монгол төрийг зайдагнаж ,Монгол Үндэстэний эрх ашигт харшилсан олон олон шударга бус хуулиудыг баталсаар...
Ухаараач ! Монгол ахан дүүс минь!!!

Бидэнд Монгол Үндэстэн хэмээх нэгэн нэр,нэгэн эрх ашиг бий билээ.Түүнийгээ буюу Үндэстэний эрх ашгаа улс төр,эдийн засгийнхаа бодлогын цөмд тавьж чадвал бидний Монголчуудын хүсэн хүлээж байсан хүсэл зорилго биелж ,гуйж царайчилж ,бэлэнчилэн завшиж,үнэлж баршгүй өмчөө хувьчилж худалддагаа орхиж ,санаж сэдэж ,бүтээн туурвиж ,цогцлоон байгуулж дэлхийн хөгжилтэй гүрнүүдтэй хөл нийлүүлэн алхах болно.Тийнхүү Монгол Үндэстэн дахин сэргэж хараа дээгүүр хараа дээгүүр эрүүл чийрэг ,оюун төгс ард нь өсөн торниж ,Үндэстэн нэгдэн нягтарч,эрч хүч нь хуйлран шуугиж цогц нэгэн төгөлдөр бүтцийг олж халдахад харишгүй,эвдье гэвч эвдэршгүй цул нэгэн бие болж мөнхийн хуулиар мөнхөд оршино.Тиймээс Үндэстэний эрх ашиг гэж юу болох ,Үндэстэний оршин тогтнох тулгуур үндсүүд гэж юу болохыг ухамсарлан ойлгох цаг нэгэнт болжээ.Үндэстэн эрх ашигаа хамгаалахгүй бол ,Үндэстэн оршихуйгаа ухамсарлахгүй бол мөхөх болно.
Энэ бол Ертөнцийн хууль!!!
Үүнийг өчүүхэн би бодож олсон юм биш.

Эцэг өвгөдийн маань хад чулуун дээр сийлж үлдээсэн агуу их гүн ухаан -Мөнх галын гүн ухаан,Хасын хууль ийнхүү сургаж байгаа юм.
Ухаарсугай! Мэдтүгэй! Сахигтүн!

Бид аливаа ард түмэнтэй найрсаг харилцааг эрхэмлэх хэдий ч дээрэнгүй ,ёс бус ,эрх тэгш биш харилцааг хүлцэж үл болно.Бид МОнголын ард түмний өмч эрдэнэс баялгыг гадаадын болон дотоодын хэн нэгэн буюу хэсэг бүлэг зальт этгээд тонон дээрэмдэхийг тэвчиж үл болно.Бид Монголын Үндэстэний түмэн үеийн суу билэгт хөвгүүд охидын зүтгэл тэмцэл ,олон мянган эх оронч баатруудын эрэлхэг зориг,эрдэм ухааны хүчэнд өнөө бидэнд өвлөгдөн ирсэн энэ Монгол улсын Бүрэн эрх ,Эрх чөлөөг ,Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэн нэгэн буюу хэсэг бүлэг зальт этгээд эвдэхийг тэвчиж үл болно!! Чингэж чадвал Монгол үндэстэн оршин байх болно.Чингэж чадвал Монгол үндэстэний ирээдүй гэрэл гэгээтэй байж ,Монгол Улс хөгжиж дэвших нь Монголчууд бидний гарт байх болно.Тэр үед хөгжлийн өндөрлөгт хэр хурдан хүрэх нь та бидний чинхүү зүтгэл ,нөр их хөдөлмөрөөс хамаарах болно.Үүний тулд Үндэстэний үзэл санаан дор нэгдэж аливаа бусармаг үзлийг таягдан хаясугай.

Монгол Үндэстэний оюуны мэлмий тунгалаг байг.

Нэгэн үзэл санаан дор нэгдэгтүн.
Үндэстэний үзэл санаан дор Нэгдэн нягтрагтүн!!
Нэгэн эрх ашигт нэгдэгтүн
Монгол Үндэстэний язгуур эрх ашигт Нэгдэн нягтрагтүн!!!
Нэгэн цул биейиг ологтун

Монгол Үндэстэний ард хэн боловч Монгол Үндэстэний ард хэн боловч Монгол Үндэстэн хэмээх Нэгэн биеийн хэсэг болой!!

эх сурвалжийг А.Гэрэлийн "Оршихуй"

Солонгост залуус нэгдлээ.

Оршил
Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс л авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
Би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ

Тэнгэр заяaт Чингисийн удамт эрхэмсэг Монгол тvмэндээ хvргэх нь:Монгол улсынхаа єнєєгийн нєхцєл байдалд сэтгэл зовниж шаналдаггvи Монгол хvн гэж vгvи билээ.Тэгвэл одоо бид зєвхєн комийн ард бачимдаж суух цаг биш болжээ.2007 оны 9-р сарын 25ны єдєр бидний хэдэн нєхєд санаа нийлэн Монгол улсынхаа vндэсний эрх ашиг аюулгvи байдал vндэсний vзлийг тvгээн дэлгэрvvлэх зорилгоор ''Хєх сvлд'' бvлгэмийг байгууллаа.

Манай бvлгэм Монгол улсынхаа эрх ашиг vндэсний аюулгvи байдалд хувь нэмрээ оруулах vvднээс Солонгост буй Монголчуудаа vндэсний vзэл санааны дор нэгтгэн vил ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан тєрийн бус анхан шатны байгууллага юм.

Манай бvлгэмийн ЭРХЭМ ЗОРИЛГO :
Vндэсний эв нэгдэл ,улс эх орны эрх ашгийн тєлєє vндэсний vзэлийг тvгээн дэлгэрvvлэх
....Энэхvv зорилгодоо тулгуурлан доорхи зорилтуудийг хэрэгжvvлэхийн тулд уйл ажиллагаагаа чиглvvлнэ .
Манай бvлгэмийн зорилт:
1.Монгол улсын тусгаар тогтнол vндэсний аюулгvи байдлыг бэхжvvлэхэд єєрсдийн хувь нэмэрээ оруулна.
2.Солонгост буй Монголчуудаа vндэсний эрх ашиг vндэсний vзлийн дор нэгтгэх
3.Монгол улсаа гадаад оронд vнэн зєвєєр суртачилах
4.Гадаадад амъдарч ажиллаж буй монголчуудаа vнэн зов бодит мэдээлэлээр хангах
5.Солонгост буй монголчуудынхаа vзэл санаа зорилгийг эрх баригчдад хvргэх
6.Солонгост сурч буй єндєр боловсрол эзэмшсэн чадварлага залуусыг дэмжиж эх орондоо vр бvтээлтэй ажиллаж амъдарах нєхцєлийг бvрдvvлэхийг тєрийн бодолгод тусгуулах
7.Монгол улсын бизнэсмэн болон кампаниудын эздэд Монгол залуусаа ажилын байраар хангахийг уриалах
Vvнд 1т (Хятат ажилчидыг олноор оруулж ирж буй компаниуд)
2т(Монголд уйл ажиллагаа явуулж буй гадаадийн компаниуд
8.Ард иргэд ,залуучууддаа эх орны хєгжил ,єєрсдийн гэрэлт ирээдvин тєлєє хєдєлмєрлєхийг уриалах.
Vvнийг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл ашиглан уриалан ухуулан суртачилах хэлбэрээр оюуны хєрєнгє оруулалт хийх
9.Нэг санаа зорилго бvхий бусад холбоо хєдєлгєєн,бvлгэмvvдтэй холбоо тогтоож хамтран ажиллах
10.Vндэсний vилдвэрлэлээ дэмжих,vндэсний vилдвэрлэгч компаниудын бараа бvтээгдэхvvнийг суртачилах

''ХЄХ СvЛД'' бvлгэмийн vvсгэн байгуулагчдын хуралаар хэлэлцэж батлав.

Дэлгэрэнгvи мэдээлэлийг'' ХЄХ СvЛД'' бvлгэмийн тэргvvн Чингисийн chingis_8899@yahоо.cом
daruuhan01@yahoo.com
tsogzolmaadorjhand@yahoo.com
miigaa_9024@yahoo.com хаягаар авна уу

Saturday, October 6, 2007