Saturday, March 1, 2008

Өндөр давтамжтай жил яагаад болдог вэ?


2008 он 101 дэхь өндөр давтамжтай жил болж байна. Өөрөөр хэлбэл энэ жил 365 биш 366 хоногтой ба 2-р сар 29 хоногтой гэдгийг бид бүгд мэдэх билээ.

Ингэхэд яагаад өндөр давтамжтай жил болдог юм болоо?

Дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацааг, нэг жил гэж үздэг. Нэг жил 365 хоногтой. Гэтэл дэлхий нарыг 365¼ хоног буюу яг нарийн тооцоогоор 365 хоног, 5 цаг, 48 минут, 46 седундэд бүтэн тойрдог байна. Ийм ч учраас 4 жилд нэг удаа нар болон дэлхийн байрлалыг зөв тодорхойлохын тулд өндөр давтамжтай жил болдог байна.
Бодоход нэг их сүртэй зөрүү байхгүй мэт боловч нэг зууны дотор 25 хоногийн зөрүү гарна гэсэн үг. Өөрөө хэлбэл, хэрвээ бид өндөр давтамжтай жилгүй нэг зуун өнгөрөөлөө гэхэд нэгдүгээр сар гэхэд цаг агаарын байдал болон нарны байрлал арван хоёрдугаар сартай адилхан байна гэсэн үг юм.

Анх эхлэн Египтүүд энэ тооцоог гаргасан ба Ромчууд сүүлд 2-р сарыг 29 хоногтой болгохоор шийдсэн байна.

Дөрвөн жил тутамд 29 хоногтой байдаг гэж үзээд тооцоолоод байвал их амархан байна шүү дээ.

Гэхдээ хүлээнэ үү…

Нэг жил яг 365¼ биш шүүдээ. Энэ тооноос даруй 11 минут, 14 секундээр дутуу байгаа. Өөрөөр хэлбэл 4 жил тутам нэг хоног нэмээд байхад, жил тутам 11 минут, 14 седунд илүүдээд байна гэсэн үг. Энэ илүүдсэн хугацааг 128 жилд нэг удаа өндөр давтамжтай жилгүйгээр байлгаж шийддэг байна.

Яаж өндөр давтамжтай жилийг тооцох вэ?
Тухайн жил 4-т болон 400-д хуваагддаг, гэхдээ 100-д хуваагдахгүй бол өндөр давтамжтай байна.

Өндөр давтамжтай жил хэдэн хүн төрөх магадлалтай вэ?
Ойролцоогоор 1500 хүнээс 1 хүн.

Хэдэн хүн сарын 29-нд төрсөн бэ?
Дэлхий дээр 4 сая хүн 2-р сарын 29-нд төрсөн гэсэн бүртгэл байна.


Эх сурвалж: www.medeelel.com

No comments: