Saturday, September 22, 2007

Уйгар : Монголын түүх цуврал

Түүхэнд тэмдэглэгдсэн Уйгарын анхны хаан нь Пэйло байжээ. Тэрээр Түрэгийн эсрэг бослогыг удирдан МЭ 745 онд Түрэгүүдыг бут цохин Уйгар улсыг байгуулжээ. Пэйлог нас барсны дараа түүний хүү Моюнчур (747-759) Уйгар улсын хаан ширээнд сууж тэнгэрээс заяат тєр засагч мэдэлтэй хаан хэмээн алдаршжээ. Түүний тєр барьж байх үед уйгар улс хүчирхэгийн дээд туйлдаа хүрч байжээ. Моюнчур улс орон эдийн засаг, соёлын харилцаа тогтоож МЭ 751 оны үед Моюнчур Орхоны хєндийд Балиглиг (хар балгас) гэдэг хотыг байгуулж нийслэлээ болгожээ. Тэрээр Тан улстай найрамдаж, ємнє зүгээс ирэх аюулыг сэрэмжлэн, дорно, єрнє зүгт нутгаа тэлэх бодлого явуулж байв. МЭ 755 онд Тан улсад гарсан Ань Лу-шаны бослогыг дарах хэрэгт Тан улс Уйгараас тусламж гуйж элч илгээжээ. Моюнчур хаан тан улсад 4000 цэрэг явуулж бослогыг даруулжээ. Үүний хариуд Тан улсын хаан єдий тєдий хуй торго гаргаж Моюнчурыг шагнан бага гүнжээ хатан болгон ураг холбохоор илгээжээ. Ийнхүү Уйгар улсын хүч нєлєє нэмэгдэж байв. Моюнчур хааны суух үед найман огуз, есєн татар нар бослого гарган тэмцсэн байна. Хэдийгээр бослого дарагдсан авч Уйгар улсын хүч нэлээд суларчээ. Мєн энэ үеэр ноёд түшмэд эрх мэдлээ булаацалдан дотоодын тэмцэл улам хурцдав. Үүний жишээ нь Моюнчурын дараа хаан суусан Идигань (759-779)-ийг алж хаан ширээнд суусан Дуньмохэгийн үйл ажиллагаанаас тодорхой байна. Дуньмохэ (779-789) хаан ширээнд хүрэхийн тулд урьдахь хаадын тєрєл сєдєн 2000 орчим хүнийг алжээ. XI зууны эхээр эздэгдсэн зарим аймаг, угсаатны эсэргүүцэл, ангийн тэмцэл, язгууртан нарын дотоодын зєрчил хямралаас болж Уйгар улс сулраад байжээ. МЭ 820 оны үеэс эхлэн гаднаас Енисейн киргис аймаг довтлон байлдсан явдал, Уйгар улсыг туйлын хїнд байдалд оруулжээ. Киргис, уйгарын удтал үргэлжилсэн дайны үр дүнд МЭ 840 оны үед Уйгар улс мєхсєн байна.

Thursday, September 20, 2007

БИ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС БИЕЭ НЭХЭЖ БАЙНА

Үндэсний хөгжлийн цогц бодлогын асуудлаар Ардчилсан Нам дээр ярилцлага болно гэсэн зар надад ирлээ. Шал тэнэг юманд очихын хэрэг юу байна ?! Гэвч ухаант мэргэн дүү Х. Тэмүүжин олон дахин хичээнгүйлэн хүссэн болохоор яах ч аргагүй тоотой хэдхэн орж үзсэн АН руу нь давхиж хүрэв ээ. Тэгээд үзээгүй юм аа үзсэн тухайгаа өгүүлэх гэсэн юм.
Анхны пиарЦогц бодлогын хэдэн эрдэмтэд нь суучихаж. Дашрамд дурдахад тэдний олонхийг би сайн таних бөгөөд хүндэтгэж явдаг нэр бүхий хүмүүс байлаа. Цогц бодлогыг пиардах бүх юм бэлэн болжээ. Өч төчнөөн үзүүлэн цаасаар, бас дэлгэцээр үзүүлж байна. Уг нь би энэ цогц бодлого гээч юмаар аль дивангалавт юм даа, 2002 оны 3 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Н.Багабандийн “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах тухай” 35 дугаар зарлиг гарснаас хойш хөөцөлдөж, материал цуглуулж яваа нэгэн билээ. Н.Энхбаяр Цогц бодлогыг “Миний БИЕ анх санаачлан” гэж донгосож эхлэх үеэс энэ баримт бичгийн хувилбар бүрийг бараг томруулдаг шилээр харах нь шахаж байгаа хүн.
Аливаа томоохон цогц баримт бичигт арга зүйн шийдэл гэж нэг сүрхий юм байдаг. Энэ нь баримтлах гол гол зарчим, хэм хэмжээ, үндсэн ойлголтын тайлбарлал, тэдгээрийн холбоос зэргийг багтаасан маш нарийн мэргэжлийн бүдүүвч байдаг юм. Тэрийгээ мань хэд хийчихжээ. Цаасаар бол цаасаар, CD-ээр бол CD –ээр бэлэн болжээ. УИХ –ын гишүүдэд 200 хуудас материал тараасан л гэнэ.
Аливаа томоохон баримт бичгийг арга зүйн хэсгээс нь, өөрөөр хэлбэл бүхэлд нь ярихаас хамаг юм эхэлдэг. Яагаад гэвэл доторх бүх зүйл нь чухам энэхүү шийдлээс шууд хамаардаг учраас ингэдэг юм. Доторх нарийн ширийн юм руу нь шууд ороод яриад байвал эцэс төгсгөлгүй маргаан, цэцэрхэл болдог учраас арга зүйн хэсэг нь хамгийн гол байдаг юм л даа.
За ингээд Цогц бодлогынхон ээлжлээд ярьж өгвөө, хөөрхий. Уран гоё ч гэж жигтэйхэн, гол гол проблемуудыг бараг бүгдийг нь хөндөж байна. Бараг баярлаад нулимс гоожмоор ч юм шиг. Үнэхээр сайн пиар болжээ. Тэгсэн чинь...
Би биегүй болж орхив.Цогц бодлогын арга зүйн бүх дутагдлыг ярих нь энд илүүц зүйл болно. Учир нь олон юмыг холиод хүчээр нэг системд оруулах гэхээр нэгдсэн арга зүй болж өгдөггүй юм. Ерөнхийлөгчийн Цогц бодлогынхон хүн гэдгийг дараах байдлаар тодорхойлж байна. Түүнийг үгчлэн бичиж хавсаргав.
ХҮН ХЭМЭЭХ СИСТЕМ
Хүн гэдэг нь оюун ухаан, сэтгэлийн хөдлөлийн тогтолцоо юм
Хүнийг нийгмийн бүхий л системтэй нь холбон авч үзэх ёстой
Хүнийг өөрөөс нь, бусдаас нь салгах нөхцөл байдал хүнийсгэлийн үндэс болдог бөгөөд үүнээс сэргийлэх нь төрийн бодлогын зорилго болно.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч намайг болон бүх монголчуудыг биегүй болгож, ердөө л оюун ухаан, сэтгэл хөдлөлийн тогтолцоо болгож орхив.
Миний л мэдэхээр дэлхийн бүх том шашин, гүн ухааны гол гол урсгалуудад лавтайяа 3000 шахам жилийн турш хүнийг хэзээ ч ингэж тодорхойлж байгаагүй билээ. Биегүй хүн гэж байх уу ?! Магадгүй шинжлэх ухааны шинэ нээлт гарсныг мань мэт нь мэдээгүй байж болно л доо.
Гэхдээ л миний энэ зовлого бол сайн ч бай, муу ч бай нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай, дор хаяж өсөж үржих, идэж уух, өмсөж зүүх зэрэг физиологийн хэрэгцээ бүхий бодит амьтан билээ. Иймээс би цогц бодлогынхноос аав ээжээс төрсөн биеэ нэхлээ дээ.
Тэд юу гэж хариулав.Хүн гэж юу вэ гэж тэд Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс асуусан гэнээ. Тэгсэн чинь манай Философийн хүрээлэн яг ийм тодорхойлолт гаргаж өгч гэнэ. Тэгээд л Цогц бодлогод орчихсон хэрэг байж. Олон жил хамт ажилласан тус хүрээлэнгийн захирал Г.Чулуунбаатар галзуураагүй л бол ийм юм хэзээ ч хэлэхгүй гэдгийг би сайн мэднэ л дээ. Ингээд би, би ч гэж дээ, бүх монголчууд нэг сайхан нартай өдөр биегүй болж орхив.
Цогц Бодлогынхон үүнийгээ хүн төвт гэр бүл гэсэн үзэл санаагаар боловсруулсан гэж нэмж хэлэв.
Нэгэнт хүн нь биегүй болохоор гэр бүл бол хэд хэдэн оюун ухаан, хэд хэдэн сэтгэл хөдлөлөөс тогтох нь гарцаагүй.
Манай Ерөнхийлөгчийн бий болгосон ийм гэр бүлд өсөж үржих, идэж уух анхдагч хэрэгцээ байхгүй. Мөн өмсөж зүүх, эд баялаг хуримтлуулах материаллаг хэрэгцээ огт хэрэггүй. Гэх мэтчилэн Абрахам Маслоу-гийн шаталсан зургаан хэрэгцээний аль нь байхгүй. Яагаад гэвэл хүн бол ердөө л оюун ухаан, сэтгэл хөдлөл болчихсон учраас тэр л дээ.
Ядахдаа Бурхан багшийн сургаальд бие, хэл, сэтгэл гэж үглээд байдгийг авчихгүй яав даа, гэж гасалж суулаа. Н.Энхбаяр чинь Бурхны шашин шүтдэг гээ биз дээ.
Нэгэнт хүн, гэр бүл гэсэн тулгуур ойлголт нь ийм хөгийн зүйл болохоор хүнийг хөгжүүлнэ, гэр бүлийг бэхжүүлнэ, тэгээд тэднийг тойруулж байгаад Монгол Улсаа хөгжүүлнэ гэдэг нь ёстой лөөлөө болж байна.
Цогц бодлого хэмээх пиарЗарим хүн ганц нэг үг үсэг алдаа л биз, юун сүртэй юм гэж бодож магадгүй. Үгүй дээ. Энэ чинь хүний хэлсэн хайнга үг яриа, хөнгөн захидал биш, Монгол Улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх төрийн баримт бичиг.
Н.Багабандийн гаргасан зарлигийг бараг 5 жил дарчихаад өөрөө санаачилсан мэт аашилж буй тэнэг, огтын боловсролгүй хүний хийж буй ажлын балгийг би ярьж байна.
Мэргэжлийн хүний хувьд ажиглаад байхад Цогц бодлогын удаа дараагийн хувилбар болгон нь улс орныг хөгжүүлэх концепцийн шинжээ улам бүр алдаж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох реклам, пиарын хэлбэртээ нэгэнт оржээ. Энэ тухай би хэд хэдэн өгүүлэл бичсэн юмсан.
Манайхан төр, намаа огцруулна, огцруулахгүй гэж балайрч байх хооронд монголчуудын тархийг угаах хамгийн адгийн улс төрийн бичиг баримт наана чинь бэлэн болчихоод байна. Энэ нь улс төрийн бодит сөргөлдөөнөөс илүү хортой, аюултай, үр дагавар нь гүнзгий бөгөөд ноцтой байдаг болохоор л ингэж үглээд байгаа юм л даа.
Цогц бодлогын төсөл нь Мянганы хөгжлийн зорилтод (МХЗ) суурилсан гэж байгаа. Аль дивангалавт гадаадын мөнгийг идэж идэж боловсруулаад мартчихсан МХЗ -ын биелэлтийг НҮБ манайхаас одоо нэхэж байна. Тэгээд дүгнээд үзсэн чинь манайхан дэлхийд сүүлчээсээ 5 – 6 дугаар байранд цохиж явна лээ.
Энэ бүхнийг холбоод эрэгцүүлээд үзэхлээр Н.Энхбаярын Цогц бодлого гэдэг бол ердөө л жорлонд хаях цаас мөн гэсэн дүгнэлт гарцаагүй гарч байна. Ингэж үхэр шиг зүтгээд байх юм бол надад энэ талаар дэлгэрэнгүй олон зүйл хэлэх шаардлага гарах бололтой юмдаг аа. Жишээ нь дээрх тодорхойлолтын гурав дахь хэсэгт “хүнийг өөрөөс нь, бусдаас нь салгаж болохгүй” энэ тэр гэж байгааг няхуур уншигчид анзаарсан байх. Та нар чинь хоёрхон мөрийн өмнө хүнийг биеэс нь салгаад хаячихаа биз дээ. Гуравхан шад үндэслэлийг зөрчилгүй хийж чадахгүй хэвтэж үндэсний хөгжил мөгжил гэж донгосох хэрэг юу байна. Цаашдаа Н.Энхбаяр “Ерөнхийлөгч Миний БИЕ“ гэж ярихаа больж, “Миний оюун ухаан, сэтгэл хөдлөл ингэж үзэж байна” гэх мэтчилэн ярих ёстой болж байх шиг...
Эхний удаад би Н.Энхбаярын Цогц бодлого гээч хог новшийн реклам, пиард хуурталгүй, харин Ерөнхийлөгч Н.Энхбаяраас төрсөн биеэ нэхээрэй гэж Монголчууддаа уриалж байна.
Миний болон монголчуудын бие хаана байна ? Биегүй гэр бүлийг яаж хөгжүүлдэг юм бэ ? Ер нь ингэхэд Танд оюун ухаан, сэтгэл хөдлөл хоёр байна уу ? Ерөнхийлөгч өө...
Судлаач Д.Ганхуяг

Wednesday, September 19, 2007

ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ

Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.
Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.
Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.
Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.
Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.
Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв.
Гэтэл хэн нэг нь “Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна” гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад “Энэ миний эх орон” хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа.
Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.
Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.
Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.
....
Өнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.
....
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.
Б.Номинчимэд

Эх сурвалж: www.dayarmongol.com

Пири Рейсийн газрын зураг


Дэлхий 5, түүн дээрх амьдрал 4 тэрбум жилийн өмнө бий болсон. Цаг хугацааны урт удаан аянд Дэлхий дээр геологийн болон биологийн хувьслууд явагдсаар (гариг агаар мандалтай болж, далай тэнгисүүд ба тивүүд үүсэн, тэдгээрт амьдрагч төрөл төрлийн амьтад бий болж, үй олон үе солигдон) 10 гаруй сая жилийн өмнө анхны хүн дүрст мич, 2 сая орчим жилийн өмнөөс хүн дүрст, цэх явагч мич бий болсон... Харин 40 мянган жилийн өмнө ухаант хүмүүс (бид) үүсч, тун удаан овог овгоор салсан тархай бутархай байдалтай, бүдүүлгээр аж төрж (арьс нөмөрч, зураг зурж, гал гаргаж сурсныг эс тооцвол) байжээ. Тэгвэл соёл иргэншил чухам хэзээ анх үүссэн юм бэ?

Албан ёсны (ортодокс) шинжлэх ухаанд баримталж буй үзлээр бол дөнгөж 5 мянган жилийн өмнө л анхдагч соёл иргэншлүүд бий болсон байна. Энэ нь бичиг үсэгтэй болсон тэр цаг үетэй мөн давхацна. Соёл иргэншлийн эдгээр голомтууд нь эхлээд хоёр мөрний хөндийн Шумер (монголоор Сүмэр), тэгээд эртний энэтхэгийн Мохенжо-Даро, Хараппа, эртний Египет (Мисир), эртний Хятад зэрэг болно. Харин дараа нь Вавилон, Ассир, Перс, Эртний Грек, Эртний Ром… За, тэгээд манай эрин эхэлсэн бөгөөд үүнээс хойш, 2 мянган жилийн дотор бидний өнөөгийн соёл иргэншил бүрэлдэж, тогтсон. Одоо 3 дахь мянган жил гараад байна. Мэдээж, соёл иргэншлийн динамик төлөв хэвээр байгаа. Хүний нийгэм устах хүртэл энэ төлөв хадгалагдах байх. Гагцхүү гаригийн геологийн ба биологийн түүх, бүр хүн дүрст мичний биологийн хөгжлийн түүхтэй харьцуулахад манай иргэншил даанч залуухан ажээ.

Гэтэл, судлаачдыг балмагдуулж, сургаал номлолыг үгүйсгэж мэдэх тийм олдвор, түүхийн баримт цөөнгүй байдаг байна. Эдгээр нь одоо болтол оновчтой тайлбар аваагүйн улмаас эрдэмтдийг итгэгчид, үл итгэгчид ба дундыг баримтлагчдын бүлгүүдэд хуваахад хүргэдэг ажээ. Энэхүү өгүүлэлд ийм олдворуудын нэг болох Пири Рейсийн газрын зургийн (зур.1) тухай товч танилцуулъя.

Зур.1 Пири Рейсийн газрын зураг

Газель гөрөөсний арьсан дээр зурсан энэ гайхалтай газрын зургийг 1929 онд Туркийн Үндэсний музейн захирал Халил Эдхем тэргүүтэй хэсэг түүхчид Стамбул хотоос олжээ. Судалгааны үр дүнд энэ нь 1513 онд Туркийн далайн цэргийн гарамгай адмирал Пири Рейсийн өөрийн гараар зурсан жинхэнэ зураг болохыг тогтоосон байна.

Зураг дээр Африкийн баруун, Өмнөд Америкийн зүүн эрэг болон Антарктидын хойд эрэг дүрслэгдсэн байдаг. Ялангуяа Антарктидын хойд эргийг тун дэлгэрэнгүй үзүүлжээ. Антарктидыг 1818 онд Оросын судлаачид (Беллинсгаузен, Лазарев нар) нээсэн гэж үздэг. Тиймээс, энэ тивийг албан ёсоор нээхээс 300 жилийн өмнө яаж ийм газрын зургийг зурсан юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Гэхдээ Пири Рейсийн зургийн хамгийн гол оньсого бол Антарктидын эх газрын эргийн хэсгийг мөсөн хучилтгүйгээр харуулсан явдал юм.

Нууцлаг зургийн талаар нарийн судалгаа хийсэн хүмүүсийн нэг нь Америкийн эрдэмтэн Чарьлз Хэпгүд юм. АНУ-ын Агаарын Цэргийн Хүчинд, Пири Рейсийн газрын зурагт үнэлэлт хийж өгөх талаар хандсан түүний хүсэлтэд нөгөө тал дараах хариултыг өгч байжээ:

“1960 оны 7 сарын 6

Сэдэв:Адмирал Пири Рейсийн газрын зураг

Хэнд: проффессор Чарльз Хэпгүдэд,

Нью-Хэмпшир гүнлэг, Кийн коллеж

Хүндэт Профессор Хэпгүд ээ,

Таны, 1513 онд хийгдсэн Пири Рейсийн газрын зургийн ер бусын онцлогуудад үнэлэлт хийж өгөх тухай хүсэлтийг тус байгууллага ёсоор болгов. Газрын зургийн доод хэсэгт, Антарктид дахь Хатан хаан Модын Газрын Марта Гүнжийн Эрэг (хэсэг) болонПалмер хойг дүрслэгдсэн байна гэж үзэх нь үнэнд нийцнэ. Бид дараах тайлбарыг хамгийн боломжит, бас магадгүй зөв тайлбар гэж үзлээ.

Зургийн доод талын дүрслэлийн газарзүйн өгөгдлүүд нь 1949 онд швед-британий экспедици, Антарктидын мөсөн бүрхүүлийн дээд хэсэгт явуулсан сейсмологийн тандалтын үр дүнгүүдтэй сайн тохирч байна. Энэ нь, газрын зураг дээр, эргийн хэсгийг түүнийг мөсөнд хучигдахаас нь өмнө буулгасан гэсэн үг мөн. Тухайн газар нутаг дахь мөсний зузаан ойролцоогоор 1.5 км болно. 1513 оны үеийн газарзүйн мэдлэгийн төвшинд дээрх өгөгдлүүдийг хэрхэн олж авч чадсан тухайд бидэнд ямар ч төсөөлөл алга аа.

АНУ-ын Агаарын Цэргийн Хүчний ахмад, дэд хурандаа Хэрольд Олмейер. ”

Зургийн хоосон зайнууд дээр, Пири Рейс энэ зургийг бүр эртний эх сурвалж, зургаас хуулбарлаж зурсан болохоо тэмдэглэж бичсэн байдаг. Газрын зураг дээр Антарктидын хойд хэсгийг мөсөн хучилтгүй зурсан байгаа. Тухайн үед Антарктидын мөсөн бүрхүүлийг сая жилийн настай гэж үзэж байлаа. Тэгэхээр зургийн оригинал бас дор хаяж сая жилийн настай болж таарна. Гэтэл энэ бол ямар ч боломжгүй зүйл, учир нь тэр үед хүн төрөлхтөн үүсээгүй байсан шүү дээ.

Дараа дараагийн илүү нарийн судалгаагаар, Антарктидын одоогийн мөсөн бүрхүүл 6000 жилийн өмнө үүссэн болохыг тогтоов. Түүнээс өмнөх 3000 эсвэл 7000 жилийн туршид тив мөсөн хучилтгүй байсан байна. Харин үүний өмнө мөстлөгийн үе, тэрний өмнө бас мөстлөггүй үе, өмнө нь ахин мөстлөгийн үе гэх мэтээр тус тивд мөсөн бүрхүүлтэй болон бүрхүүлгүй үеүүд ээлжлэн солигдож иржээ. Хамгийн гол нь, чухам хэн, ямар соёл иргэншил 6000 жилийн өмнө газрын зураг дээр мөсөн тивийг буулгав аа?

Орчин үед агаарын болон сансрын техник ашиглан, газрын зургийг өндөр нарийвчлалтайгаар хийдэг. Бидний мэдэхээр агаарын хүнд техник (онгоц) үүсээд 100, сансрын техник (хиймэл дагуул) үүсээд 50 жил болж байгаа. Гэтэл Пири Рейсийн зураг нарийвчлалын хувьд орчин үеийн зургуудаас дутах нь бүү хэл зарим талаар илүү байсныг АНУ-ын Тэнгисийн Цэргийн Хүчний усзүйн товчооны судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл газрын зургийг хийхийн тулд дор хаяж агаараас зураг авсан байх нь (дахин сануулъя: 6000 жилийн өмнө!). Түүнээс гадна зургийг зурахдаа бөмбөлөг проекциор байгуулсан тийм эх зургаас хуулбарласан болох нь мэдэгдэв. Энэ эх зургийн проекцийн төв нь газрын гадаргаас 500 км өндөрт оршиж байсан байна (зур.2). Түүнийг зохиосон хүмүүс, экваторын уртыг одоогийнхоос дөнгөж ±100 км-ийн зөрөөтэйгээр тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл эх зураг бол хагас мянган км-ийн өндрөөс Дэлхийн харагдах байдлыг буулгасан газрын зураг байжээ.

Зур.2 Эх зургийн проекцийн төв нь Египетийн Каир хотыг дайрсан босоо шулуун дээр байрлана

Пири Рейсийн газрын зураг нь ийм төрлийн олдворуудын цор ганц биш гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. 1339 оны “Портолано” хэмээх газрын зурагт Европ, Умард Африкийн уртрагийг яг үзүүлж, Газар Дундын болон Хар тэнгисийн координатуудыг хагас хэмийн зөрөөтэй заадаг бол 1559 оны Хажи Ахметын зурагт бүр мөсөн галавын өмнөх үед ил байсан, одоо харин усан доор орсон Берингийн “гүүр” буюу Ази, Америкийг холбосон хуурай газрыг дүрсэлсэн байдаг. Оронтей Финней гэгчийн 1532 онд зурсан зургийн нарийвчлал бас л гайхамшигтай. Тэнд Антарктидыг мөн мөсөн бүрхүүлгүй харуулснаас гадна Гренландын арлыг 2 тусдаа арал болгож зуржээ. 20-р зуунд Францын эрдэм шинжилгээний ангийн хийсэн судалгаагаар Гренланд нь үнэхээр мөсөөр хучигдсан 2 тусдаа арал болохыг тогтоосон байх жишээтэй.

Түүхэнд мэдэгдэж байгаа эртний иргэншлүүд ийм зургууд хийж чадахгүй байсан. Тэд чинь дөнгөж л хүрэл зэвсгээсээ салж эхэлж байсан нөхөд шүү дээ. Тэгэхээр нэг бол бидний мэдэхгүй тийм өндөр технологит соёл иргэншил эрт цагт манай гариг дээр байсан, эсвэл олон мянган жилийн өмнө Дэлхий дээр харь ертөнцийн төлөөлөгчид ирж (эсвэл ирдэг) байсан, эсвэл энэ бүхэн дэмий хоосон сенсаци болж таарна.

Пири Рейсийн газрын зураг болон бусад олон олдворууд одоо ч гэсэн нууцаа хадгалсаар байна. Маргаантай олон тайлбарын чухам аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулна биз ээ. Нөгөө алдартай “Нууц материалууд” кинонд юу гэдэг билээ? “Үнэн хаа нэгтээ энэ хавьд л бий” гэдэг байх аа...

Monday, September 17, 2007

Онигоо

Гичий
«Муу гичий» гэж бодсоор хоёр эмэгтэй өөд өөдөөсөө ялдам инээмсэглэн гар барилцан мэндлэв.

Гурван хувилбар

1.Эхнэр чинь салаад өөр хүнтэй яваад өгчээ.
Реалист: Гэр бүлийн амьдрал ингээд төгсдөг байж.
Гутранги үзэлтэн: Миний амьдрал ингээд сүйрлээ.
Өөдрөг үзэлтэн: Ашгүй ахиж санхүүгийн бэрхшээлд орно гэхгүй амар боллоо.

2.Дотроо цагаан нунтагтай захидал иржээ.
Реалист: «Аль Кайда» халдварт өвчний нян илгээжээ. ТТГ руу утасдъя.
Гутранги үзэлтэн: Яанаа би хэдхэн хоногийн дараа үхэх нь...
Өөдрөг үзэлтэн: Ашгүй ингэж нэг зурагтаар гардаг байж.

3. Гэнэт дүлийрчээ.
Реалист: Нэг мөсөн дүлий болсон ч байж магадгүй.
Гутранги үзэлтэн: Яанаа ахиад хэнтэй ч үг сольж чадахгүй нь...
Өөдрөг үзэлтэн: Ашгүй эхнэрийн үглэхийг сонсохгүй амар болох нь...

Тайтгаруулсан нь Нисэх буудал. Мэдээллийн өрөө.
-Дулмаа, цаана чинь Солонгосоос ирж явсан онгоц уначихаж. Чи нэг аргыг нь олоод аятайхан зарлачихаач.
-Анхаараарай, Солонгосын нислэг хүлээж байгаа хүмүүс гэртээ хариарай.

Эргэлзээ

Нойрсож буй гүнжийг гурван өдөр гурван шөнийн турш озон үнсэсний дараа ханхүүгийн толгойд:
-Энэ гүнж чинь арай мөнх нойрсчихсон юм биш биз дээ гэсэн эргэлзээ төрж эхэллээ.

Нэр

Би гурван нас хүртлээ өөрийгөө “Хөөе зүгээр бай чи” гэдэг нэртэй гэж боддог байлаа.

Хэнд инээд хэнд нь ханиад

-Удагүй манай эзэн хуримаа хийж зөндөө их шавхруу гарна даа гэж нохой баярлахыг сонссон хонинууд:
-Тийм л байхдаа гэж санаа алджээ.

Зүйрлэл

Гэр бүл гэдэг гадна нь байгаа хүн ямагт дотор нь юу байгааг орж үзмээр санагддаг, харин дотор нь байгаа хүмүүс ямагт гадагшаа гарахыг мөрөөдөж байдаг, хүн давж гарахын аргагүй өндөр хашаагаар тойруулсан хаалттай бүстэй адилхан юм.

15 минут

Нөхөр нь эхнэртээ:
-Яг арван таван минутын дараа гэрээс гарахын тулд чамд хэдэн цаг хэрэгтэй вэ, шууд л хэлчих.

Санал солилцоо

Би эхнэр бид хоёр байнга санал солилцдог юм. Жишээ нь гэхэд би орой нь өөрийн гэсэн бодолтой ирээд өглөө нь ажилдаа эхнэрийнхээ бодолтой явах гэх мэт.

Тайтгарал

Хэрэв таны толгой дээр шувууны сангас унавал сэтгэлээр унаж уурлахын оронд бидний дээгүүр хэдэн арваараа нисч байдаг онгоцноос ямар нэг юм унаагүй нь их юм гэж өөрийгөө тайтгаруулсан хавьгүй дээр.

Зөвлөгөө

Христэд итгэгчдэд өгөх зөвлөгөө. Хэрэв та нар эрүүгээ мултартал цохиулбал Библид заасны дагуу нэн даруй нөгөө талаасаа эрүү рүүгээ дэлсүүлэх хэрэгтэй. Хамгийн багаар бодож л эрүү чинь эргээд байрандаа орно.

Шүд

-Эмч ээ миний шүд шарлачихлаа яах вэ?
-Тэгвэл танд хүрэн өнгийн зангиа илүү зохих юм байна даа.

Наргиа

-Өчигдөр би шинэхэн танилцсан найз хүүхнээсээ хэдэн настай вэ гэж асуусан юм. Тэгсэн айлгүйтээд хэлэхгүй гээд байхаар нь шөнө унтсан хойгуур нь хөлийг хуга хөрөөдөөд ясных цагирагаар нь насыг нь мэдээд авчихан даа гээд хэлчихсэн. Дараа нь харин цагдаагийнхан миний наргиаг бас л ойлгодоггүй аквариумд хонуулсан гээд бод доо.

Эргэлзээ

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ч заяа дангаараа хичээж байгаа цагт эзэн нь хичээх хэрэг байна уу үгүй юу гэдэг сонин.

Түрэг : Монголын түүх цуврал

Монгол нутагт ноёрхож байсан түрэг угсааны улс


Түрэгийн тvрvv ба хожуу vеийн улс.
Монгол нутагт жужаны дараа бусад нүүдэлчин аймгуудын дундаас түрэг угсааны аймаг товойн гарч ирэв. Түрэгийн түрүү үеийн хаант улс, Түрэгийн хожуу үеийн хаант улс МЭӨ 552-745 он хүртэл монгол нутагт оршин тогтнож байв. Түрэг угсааны улсыг байгуулахад Дулга овгийн зонхилогч Буман ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр ойрх Тэлээ аймгийг єєрийн харьяанд нэгтгэж, жужаны харьяанаас гарахын тулд тэмцэж байжээ. Тэрээр Тобагийн баруун Вэй улсад элч зарж ургийн холбоо тогтоох гэж ихээхэн бэлэг хүргэсэн нь гадаад байдлаа бэхжүүлж хүчирхэг түшүгтэй болох арга хэмжээ байжээ. Бумангийн санаа нь баруун Вэй улсын жужаныг дотор талаас нь бутаргах бодлоготой нийцсэн учир Бумантай холбоо тогтоон гүнжээ бэр болгон 551 онд ар халхад ирүүлжээ. Буман бүх байдлаа бэхжүүлсэний үндсэн дээрээс МЭ 552 онд "тємєрчдын их бослогыг" хийж жужаны үндсэн хүчийг бут цохижээ. Буман жужаны захиргаанд байсан овог аймгуудыг єєртєє нэгтгэн түрэгийн(түрүү үеийн) хаант улсыг үндэслэн байгуулж, ємнєх жужаны захирагчийн цолыг авч биеэ эл (их хаан) єргємжилжээ. Тус улсын нутаг дэвсгэр Бумангаас хойш Кигинь хааны үед Солонгосоос Хар тэнгис, элсэн цєлєєс Байгаль нуур хүртэл хүрч байжээ. Түрэгийн түрүү үеийн хаант улс нь МЭ 630 онд Тан улсын эрхшээлд орж доройтжээ.МЭ VI зууны 80-аад оны үеэс түрэгүүд Тан улсын эсрэг тэмцэж, уг тэмцлыг Түрэгийн язгууртаны нэг Кутулуг, түүний зєвлєх сайд Тоньюкук нар толгойлсон байна. Тан улсын захиргаа түрэгүүдийн бослогыг дарах гэж мянга мянган шилдэг цэргээ явуулж байсан боловч тєдий л амжилт ололгүй харин ч босогчдод бут цохигджээ. Кутулуг бослогыг ийнхүү амжилттай удирдаж 50 шахам жил Тан улсын эрхшээлд байсан Түрэг улсыг сэргээсэн байна.
Тусгаар тогтнолоо сэргээн авсан т
үрэгүүд МЭ VII зууны 90-ээд оны орчим Орхон голын хєвєєнд хуралдаж Култугугийг Түрэг улсын хаанд єргємжлєн, Эльтерес "улсыг хураагч" цол нэмэн єгч Түрэг улсыг сэргээн тунхаглажээ. Түрэгийн түүхэнд Можо, Могилян нар асар их үүрэг гүйцэтгэжээ. Эдгээр хаадууд улс орноо шинэчлэн засаг захиргааны систем, цэрэг армиа улам боловсронгуй болгожээ.
Гэвч Т
үрэг улс удаан насалж чадсангүй. МЭ 745 онд Уйгарын босогчдод цохигдож, Түрэгүүд тєв азид ноёлох сууриа тэдэнд алджээ.

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс

Tuva Republic (tū'və, Rus. tūvä') , - Тува нь 366,000 хүн амтай, 170,500 км кв газар нутагтай, ОХУ-ын өмнөд Сибирт Монголын хил дээр оршино. Нийслэл хот нь Кизил хот юм. Тувагийн газар нутаг уулын бүс бөгөөд Саян, Тагна уулын нуруу оршино. Нутгийн зүүн хэсэг нь өндөрлөг, ойт бүс, баруун тал нь нам доор газар байна. Энэ нутагт Енисэй мөрний дээд урсгал байдаг. Энд олон тооны мөсөн голууд байдаг. Нутгийн урианхайчууд нь үхэр, адуу, хонь, ямаа, тэмээ, цаа буга зэрэг малаа өндөрлөг талд өсгөж үржүүлж амьдарна. Зүүн хойд хэсэгтээ арьс ширний худалдаа хөгжсөн. Энэ улсад хоол, савхи, модон материал, авто засвар, барилгын материалын үйлдвэрлэл сайн хөгжсөн.

Хүн амын 65% нь урианхай, 32% нь Оросууд (голдуу хотод амьдарна) амьдарна. Урианхайчууд голдуу уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх ба ан агнуур, хөдөө аж ахуй эрхлэнэ. Зөвлөлт засгийн газраас Тува – д суурин мал аж ахуй эрхлэхийг дэмжиж байсан байна.

Тувачууд нь туркээр ярьдаг монгол гаралтай хүмүүс юм. Урианхайчууд нь Төвдийн Буддын шашин шүтдэг байна. Урианхайчууд Монголд харьяалагдаж байсан. Урианхайчууд нь ардын аман зохиолоор маш баян бөгөөд мөнгө, хүрэл, мод, чулуугаар сийлбэр зураг чадварлаг хийдэг. Урианхайчууд нь хөөмийгөөр алдартай бөгөөд нэгэн зэрэг хоёр ба гурван өөр хоолойг гаргах дуу авианы техник чадвартай.

13-р зуунаас 18-р зуунд Монголчууд урианхайчуудыг хянаж байсан бөгөөд тувагийн газар нутаг Монголын салшгүй хэсэг байсан байна. Монголчууд Манжид эзлэгдсэний дараа 1757 оноос 1911 онд Манжийн Хяналтанд байсан. 1911 онд Хятадад хувьсгал ялсны дараа хаант Орос Урианхайчуудын дунд салан тусгаарлагчдыг өдөөн турхирч эхэлсэн. Урианхай нь аажмаар бие даасан болж ирсэн бөгөөд 1914 онд өөрийн ивээлдээ Орос авсан байна. 1917 онд Оросын Хувьсгал гарснаар эмх замбараагүй байдлын үр дүнд Урианхайчууд дахин тусгаар тогтож, 1921 онд Большивикууд Бүгд Найрамдах Тува Улс буюу Тагна Уулын Урианхайн Улсыг байгуулсан байх юм. 1944 онд Орос улс цэргийн хүчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсыг эзэлж, автономит муж болгосон ба 1961 онд Автономит Бүгд Найрамдах Улс болгожээ.

Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс

Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээн єгч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатар, ганц хvний театраараа гайхуулж яваа гавъяат жvжигчин Догмидийн Сосорбарам бvгд л Монголын тvvхэнд "ойн иргэд" нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын vр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч єєрсдийгєє Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу.
1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлачихаад Оро
сын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит тєр Хятадад бvрэн унасан. Чоно борооноор гэгчээр 1921 онд Оросууд Халхын бvх хошуунаас Дээд Шивээнд (шивээ, Монголоор "харуул") очсон "Шороотын Цэвээнvvдэд" Орос дах нємруулж винтов буу бариулан, Енисэй мєрнийг єгсєн уруудуулж хэд давхиулаад "Тусгаар тогтносон Тува Улс бий боллоо" гэж зарлан тунхаглаж Урианхайн хязгаарыг Монголоос салгах бодлогоо хэрэгжvvлж чадсан. Євдєг сєхрєн єндийх чадалгvй байсан Монгол Улс єєдєєс нь юу ч хэлж чадаагvй. Єєрєєр хэлбэл "гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай" адил болсон юм. Тэр "Шороотын Цэвээнvvдийн" барьж явсан туган дээр Монгол vсгээр Монгол хэлээр "Танну-Тува Ард Улсийн Эв Хамт Намын Туг" гэж бичсэн байдаг. Тvvх бол хэвээрээ л vлдэх ёстой, хэн дуртай пролетари Оросын єєрчилж бичих эд биш ээ.
Тувагийн нийслэл Кызыл. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бєгєєд Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагварыг албаар хассан. Кызил нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Єлєн нvдтэй Оросын худалдаачид олзны vнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мєрний хєвєєнд (манай урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэ
ж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Ст. Петербург-т Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд єргєж байсан нь мєн ийм учиртай.
200,000 гаруй мя
нган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мєрєн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бєгєєд тэд голдуу ойн анчид байсан бєлгєє. Баян Тайга, Мєнгєн Тайгуудад гадаад хvн анчинтай тааралдахад "Хайрхан єршєє" гээд ангийнхаа дээжийг ууландаа єргєж байсныг єєрийнхєє тэмдэглэл номдоо бичин vлдээсэн явдал бий.
Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэнд
армаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын зєвлєгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс єєрийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, єрєєлд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Тєлєвлєгєєний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерєнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хүртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерєнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж алзалдсаны тєлєє хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны ємнєєс буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явахав дээ.
Тува нар Оросод ш
ууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давалгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хєдєлгєєн єрнєж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр єєрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд мєн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах хєдєлгєєн, таван жилийн тєлєвлєгєє гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ.
Монгол ядарсаар эрхтэнvvд нь гуйлга гуйдаг "Мєнгє Ол" Улс болохын даваан дээрх єнєє vед баруун хязгаараас ядахдаа тэрсvv сэтгэлтэй урайнхайн торгуудууд байдаг малыг нь тууж идсээр Тува Улсыг "Тууваа" Улс болгох нээ. Тувагийн малын хулгайчийн "Тувад турж vхсэнээс Монголын шоронд vхсэн нь дээр" гэдэг vг нэгийг бодогдуулж байна.

Sunday, September 16, 2007

Шүлэг

Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй
Нулимс нүднээс гардаг юм бишээ
Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг минь ингээд мэдлээ шүү, чи
Үгэнд л би хордчихдог юм
Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой

Зүйдэл үгүй хөх тэнгэр, газар хоёрын завсар би амьдарна

Зүйдэл үгүй хөх тэнгэр, газар хоёрын завсар би амьдарна
Зүрхэн хоёр улаан цэцэг дэлбээлж гандах завсар би амьдарна
Үнэн худал хоёрын дөрвөн хуруу зайн завсар би амьдарна
Үхэх төрөх хоёрын завсар үйлийн үрээ эдлээд би амьдарна

Сэглэгдсэн сэтгэл сэргэсэн итгэл хоёрынхоо завсар би амьдарна
Сэрэл хөдөлж дур тавих хоёрын завсар би амьдарна
Он цаг орон зайн завсар би амьдарна
Орчлонд цас бударсаар би л мартагдах тэр завсар би амьдарна

Халуун хүйтэн хоёрын завсар бие элэгдэж би амьдарна
Хайр харуусал хоёрын завсар сэтгэл ирлэгдэж би амьдарна
Хайлган цайлган сэтгэлээ наддаа зориулсан чинийхээ
Халуун бие хайр хоёрын чинь завсар би амьдарна

Saturday, September 15, 2007

ОХУ- ын Халимагийн Бүгд Найрамдах Улс


Оросын Холбооны Улсын Халимагийн Бүгд Найрамдах Улс нь үндсэн хуульт улс бөгөөд 329,000 (1990) хүн амтай, 76,150 км кв газар нутагтай ОХУ-ын Европын зүүн урд хэсэгт Каспийн тэнгисийн эрэг дээр оршдог. Нийслэл хот нь Элста (Элст – монгол үг) хот юм.

Газар нутаг ба Хүн ам
Халимаг Улс нь Каспийн тэнгисийн хойд нам дор газар өргөн хотгорт оршдог бөгөөд тал нутаг, цөлийн бүс нь өргөн уудам газар юм. Тогтмол, урсгал усгүй давстай нуурууд байдаг. Халимагууд нь адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ, цөөхөн тооны гахай өсгөж ба мал аж ахуй нь эдийн засгийн тэргүүлэх салбар болно. Мөн загас агнуур нь голлох байр эзэлнэ. өвлийн улаан буудай, эрдэнэ шиш, малын тэжээл ургуулах бөгөөд усжуулалттай газар тариалан эрхэлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, загас, байгалийн баялагийн үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн өсөлтөнд тэргүүлэх байр эзэлнэ. Хүн амын 45% нь Халимаг Монголчууд, 37% нь Оросууд болно. Буддизм болон Христийн шашин нь албан ёсны шашин юм. Тус Бүгд найрамдах улс нь 130 гишүүнтэй парламенттай.
Халимагууд бол Монгол хэлээр ярьдаг үндэстэн юм.

Түүх

Ойрад Монголчуудын хагас нүүдлийн аймаг Халимагууд нь Хятадын Турменстанаас Волга мөрний баруун тал нутаг руу 17-р зуунд нүүсэн байна. 1607 онд Ижил мєрєнд нvvдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шvтдэг Зvvн гарын хаант улс, Монголчуудтай vргэлжийн харилцаатай байж єєрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж vлдсэн євєрмєц хvмvvс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын ємнєд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. Халимагууд зvгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангvй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хvн тєрєлхтєн дайн байлдааны vед жигд цэмцгэр хувцас, ёслол тєгєлдєр жагсаал, нижгэр бємбєр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хvн иддэг зэрлэгvvд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа vзvvлж чадахгvйд хvрч байна. Та тэр зэрлэгvvдийг турхирч араас нь Оросын армийн хvч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгvvдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хvснэ” гэж Оросын хаан I Александр-т захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Тvндэв, Цэрэнжав Баруун монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргvvд Оросын армийн бvрэлдхvvнд явж Австари хvртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин єєрийн шvлэгтээ “Талын нєхєр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ руу цагаачилсан бєгєєд Ижил мєрєндєє vлдэн єлсгєлєнд нэрвэгдсэн халимаг ах дvv нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж vзvvлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хvнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дєрвєд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.
Гэвч Халимагууд нь Хаант Оросын хамжлага болсон. 1771 онд Волга мөрний зүүн хэсгийн 300,000 гаруй Халимаг Монголчууд нь Монгол нутаг руугаа тэмүүлэн буцаж нүүсэн бөгөөд эртний өст Орос, Казак, Киргизүүд замд нь дайрч, гуравны хоёрыг нь хяджээ. Оросын Волга мөрний баруун талын Халимаг Монголчууд Буддын шашинтай, хагас нүүдлийн амьдралтайгаа үлдсэн байна.
Халимаг гэдэг нь “Үлдэгдэл” гэсэн турк үг бөгөөд энэ нутагтаа үлдсэн хүмүүсийг үлдсэн хүмүүс гэсэн утгаар хэрэглэж, улмаар энэ нь улсын нэр болсон бололтой.
Халимагийн Автономит Муж нь 1920 онд байгуулагдсан; 1936 онд Автономит Бүгд Найрамдах Улс болсон. Дэлхийн 2-р дайны турш, Оростой хамтран Германтай байлдсан байна. 1943 онд 170,000 гаруй халимаг Монголчуудыг Сибирь лүү цөлсөн байна ба ингэснээр Халимагийн Бүгд Найрамдах Улсыг хүчингүй болгосон. 1956 онд Никита Хрущев нь Сталины цөллөгийн гэмт хэргийг буруушаасан. Дараа жил нь 6,000 гаруй халимагийг буцаж ирсэн. 1958 онд ЗСБНХУ-ын Халимагийн автономитийг дахин байгуулсан. 1992 оны 3-р сарын 31-нд Халимагийн Бүгд Найрамдах Улс байгуулагджээ. Халимаг Монголчууд 1990-ээд оны эхээр тусгаар тогтнохоор оролдсон боловч 1994 онд салан тусгаарлагчид өөрийн үзлээсээ татгалзжээ.

Тал нутгийн Нүүдэлчин Халимагууд Эх нутаг Монгол руугаа тэмүүлсэн түүх.
1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх vед Волга мєрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Тvвд, Монголд єргєнєєр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов. Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нvvдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгvй маргаан, тулаан, тэмцэл єрнєж Халимаг тvмэн шаналан тvгшив.
Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зєєлєн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чєлєєтэй шvтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.
Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун цєлєєс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний єст Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн єєрсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.
Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд єєрсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний мєєрєлдєх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь єсєж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мєхєх.
Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн тєрєлхтєний тvvхэнд гарсан єєр нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мєрний эргээс хєдєлжээ.
Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мєрний нєгєє эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цєєн тоогоор амьдарч байна. Мєн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хєсєг, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сєнєєхєєр шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх євєлжєє, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шєнийн дотор бєєн тvймэр асчээ.
Энэ мєчийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хєллєн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хєдлєв. тэр єдєрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа ємнє очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шєнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мєрдєн хєєх, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал єгчээ.
Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, єширхєж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хєдлєхєєс єєр арга байсангvй. Нvvдэл цааш хєдлєєд нэг єдєр болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мєс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны нєєц бэлтгэж авлаа.
Цас хєлдєж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хєдлєв. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.
Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Єєр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хєдлєв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.
Эцэс тєгсгєлгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шєнєдєє хєлдєж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас єєр аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бєртийсєєр сууж хоцроно. Євгєчvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хєлдєх аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт тєгсгєлтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос єєр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, євчтнєє дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мєч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шєнє нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй ємнє дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.
Хvvхэд, хєгшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр нємєрсєн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мєч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.
Голын эрэг рvv дєхєх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй байж. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч дєнгєж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд єдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.
Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног єдєр шєнєгvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.
Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж єгєхєд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг єєр дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина єршєєх нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цєхєрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зєвлєлдсєний эцэст : Хэдий Оросын хатан хаан єршєєж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Дорно зvгийг зорин vтэр тvргэн хєдлєв. Тэдний ємнє их цєл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын ємнє хєлдєж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг єлсєж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.
Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бvрэн бvсэлжээ. Халимаг эрчvvд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.
Волга мєрний эрэг дээрээ баяр хєєртэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цєлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дєнгєж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт гардан тулаан єрнєж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. Єчнєєн их мєрєєсєл болсон усандаа олон хvн живж vхэв.
Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж чєтгєр, шуламын Башкируудыг хиартал цохиж цєл рvv буцааж хєєлєє. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж єгч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой тєдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.
Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх чєлєєнийхєє тєлєє бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос тєлж чаддагийг харуулах бєлгєє.

Жужан : Монголын түүх цуврал

IV зууны үеэс Хятадын түүх бичигт дорнод-ху нараас гаралтай, хангайн уулсаар тєвлєн нутаглаж байсан нүүдэлчин аймгийг жоужань гэж нэрлэн тэмдэглэжээ. Жужан нар Тоба улсад алба барьж, тэдний эсрэг тэмцэж байжээ. Тэр тэмцлийг багадаа боолчлогдож байсан Мүгүлюй толгойлж байжээ. Түүнийг нас барсаны дараа хүү Гюлүхой тэмцлийг үргэлжлүүлж аймгаа анх удаа хураамжлан цуглуулж байжээ. Жужан нарыг монгол угсаатан гэж эрдэмтэд үздэг байна.

Жужаны хаант улс МЭ 400 оны үед жужан нар нэгэн захиргаанд орж нэгдэж чадаагүй байв. Тэр цагтаа тєрийн талаар эрх нєлєє нь бусад сурвалжтан нараас давуу байдалтай болж байсан Шэлүний мандан хїчирхэгжих явдал нь элсэн говиос хойш нутаглаж байсан Гаогюй (уйгар) аймгуудийг жужан нар эзэлж чадах эсэхтэй холбоотой байжээ. Гаогюй аймгууд жужан нарын нэгэн адил Тоба-Вэй улсад харьяалагдаж байв. МЭ 402 онд Шэлүнь гаогюй нарыг амжилттай довтлон эзэлж тэдний нутгийг нэвт єнгєрч бусад аймгийг бас хураан авч, єєрийгєє каган (хаан) хэмээн єргємжилж Жужан улсыг үүсгэн байгуулан гадаад байдлаа бэхжүүлэх арга замыг сүвэгчилж эхэлжээ. Шэлүнь тэр үед баруун хойд хэсгийг ноёрхож байсан тангуд угсааны Цин улстай харилцаа тогтоож., Тоба-Вэй улсын эсрэг тэмцхэд ємєг түшгээ болгож эхэлсэн байна. Жужаны том ноёд бүр Шэлүний эрх захиргааг бүрэн дагаагүй байв. МЭ 410 оны тэргүүн сард Тоба-Вэй улс жужаныг довтолж жанжин нь жужаны цэрэгт бүслэгдсэнд хаан нь єєрєє цэрэг захиран ирж жужан нарыг ухруулжээ. Энэ тулаанд Шэлүнь амь үрэгджээ. Түүний байгуулсан Жужан улс нутаг дэвсгэр V зууны эхний арваад жилд асар уудам болж, умард зүгт Байгаль нуур, ємнєд зүгт их Элсэн говь, єрнєд зүгт Харшар (Хар сайр), Дорно зүгт Солонгос хүрч байжээ. Жужан улсыг Шэлүнь хаанаас хойш мєхсєн мэтээр зарим түүхчид бичдэг боловч үнэн хэрэг дээрээ 140-єєд жил оршин тогтнож чаджээ.

Friday, September 14, 2007

Юннан Монголчууд

БНХАУ-ын нутагт, үзэсгэлэнт Жилүхү Нуурын сав нутагт 13,000 гаруй хүн амтай Монгол үндэстэн нутаглана. Тэд Хубилай хааны үед ирсэн бөгөөд Тогоонтөмөр хаан Хятадаас зугатаж гарсан тэр үед үлдсэн монголчууд юм. Юннан дахь Монголчууд нь газар тариалан, загас агнуур, барилгын ажил эрхлэхдээ сайн эрхэлдэг. Тэдний хэл нь Өвөр Монголчуудтай адилхан. Тавь, жаран жилийн тэртээ эрчүүд нь нөмрөг өмсдөг байсан бол эмэгтэйчүүд нь өндөр захтай, нударгатай зээл өмсөж байсан. Энэ нь Өвөр Монгол дахь эмэгтэйчүүдийн хувцастай адилхан юм.

Хэдий тийм ч, зарим эмэгтэйчүүд мөнгөн зоосон товчтой, чимэглэсэн захтай, ханцуйгүй хантааз өмсөнө, тэд маш олон янзын загвартай дээл өмсдөг байна. Хятад дахь Монголчуудын уламжлалт Монгол хувцасны Наадам дээр үндэсний хувцастайгаа оролцдог ба йна.


Thursday, September 13, 2007

Хазара Монголчууд

Хазара Монголчууд нь Хазаражат гэж нэртэй төв Афганистаны уулын бүст байдаг. Хазара нар Афганистаны хүн амын 20% болно. Хазара Монголчууд нь мөн Пакистан, Иранд оршино сууна.

Түүх

Түүхийн үүднээс, Хазара нь хэл, соёл, биеийн байдал, төрх зэргээс үндэслэн Монголоос гаралтай мэт санагддаг. Энгийнээр Хазар Монголчууд нь Чингэс хааны цэрэг армийн хойч үр сад юм. Энэ нь 13 зууны турш энэ нутагт суурьшжээ. Монголын эзэнт гүрэн 14-р зуунд задарснаар Монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд энэ нутагт суурьшиж, нутгийн ёс заншилд тохируулан, Ислам болон хувирчээ. Хэдийт ийм боловч, энэ онол нь Чингэс хааны байлдан дагуулалтаас үүдэн түүхэн үйл явдлын эргэн тойронд өнөөдрийн Төв Афганистаны тухайн маргаан байдаг. Чингэс хааны довтолгооноос дөрвөсөн Төв Азийн нүүдэлчин монголын нэг овог Бамиян –д зугтаж ирсэн гэж үздэг. Энэ нь Чингэс хааны байлдан дөгуулалтаас нэлээд өмнө Хазара Монголчууд төв афганистанд ирсэн гэж үдэг. Энэ нь төв азийн нэлээд эртний нүүдэл байж магадгүй. Ямар ч байсан аль ч өнцгөөс харсан Монгол нутгаас нүүж очсон Монгол аймаг болно. Тэд өөрсдийгөө Монголчууд гэцгээнэ.

Мөн түүхэн бичлэгийг харвал, Бамияны нутагт болсон цуст дайнт Чингэс хааны ая Моточин алуулсан. Тэр, үүний шийтгэлд нь Бамияныг газрын хөрстэй тэгштэй тэгшилж, шатаахыг захижээ. Үүнийг Ма-Овалиг гэж нэрлэжээ.

Хүн ам:

(1990) 1,223,800
(1995) 1,638,300
(2000) 2,619,800
Хэл

Хазаражи хэл нь Монгол хэл, Турк хэлний элементтэй, Перс хэлний өвөрмөц нутгийн аялгуутай хэл юм. Хазаражи хэл нь Энэтхэг-Европын хэлний бүлэгт ангилагддаг, бөгөөд Афганчуудын 9% нь энэ хэлээр ярьдаг.

Шашин

Хазара Моголчууд Шиа Муслимчууд давамгайлдаг, хэдий тийм ч, Афганистаны хойд болон баруун хойд нутагт Сүннү болон Исмайли Хазарагийн голлох хүн ам байдаг. Хазара нар дарамт шахалтын дагуу Сүнни давамгайлсан байдаг.

Улс төр

Улс төрийн хувьд, 1990 оны эхнээс Хизв-э-Вахдат намын дор дийлэнх Хазарууд амь эрсдэж байсан. Талибанчууд Хазара Монголчуудыг баривчилж, алж байсан. Хазара Монголчуудын гол удирдагчийг барьж, тарчлааж байжээ.
Хазар Монголын талаар тодруулах зорилгоор Bernerd lewis -middle east 2000 years history, Gascoigne Great moghuls. E.Acton ruissia past and present . A.Cotereel history china зэрэг номуудаас сонирхлоо. Энэ талаар ойлгосон зуйлсээ та бvхэнтэй хуваалцъя гэж бодлоо.

Лалийн орнууд Монгол ба Туркийг "Талыхан" гэж нэрлэж заншжээ. Анхний талын хvмvvс болох Туркууд манай эриний 900 оны vед Лалийн ертєнцєд орж ирж одоогийн Иран, Ирак, Афганийн болон Оросийн зарим нутгийг эзэлж улмаар одоогийн Туркийн нутагт сууршиж сэлжукууд гэж нэрлэгджээ. Нєгєє хэсэг нь Египэт, Сири, Либаний хавиар тєвлєрч Мамлукийн Султанат гэсэн улсыг байгуулжээ. Ингээд талыхан буюу Туркууд Монголчуудыг иртэлх 250 жилд царай зvс єєрчлєгдєж бас ч vгvй соёлжиж, сууршин амьдрах болжээ.

250 орчим жилийн дараа талаас дахиад Монголчууд ирлээ. Туркуудийн гаргасан зам туршлагаас ч сурсан зvйл бий байх. Хорезмиййн омголон шахийг цохиод Багдадийн халифийг сvйрvvлээд Пэрс, Иранийг Афгантай эзлээд Дэли бас хурэв. Хойд талд нь Азербайджан, Армян, Гvрж бусад уулийханг эзлээд сэлжукий Туркуудййг жаахан цааш нь шахаад одоогийн Иранийн нутагт байгаа Табриз хотод тєвлєрсєн Ил хааны гэж нэрлэгдэх улсыг байгууллаа. Энэ vед буюу Ил хааны єлзийт хаан Жэвш Рашуд Данаар Монголын тvvхийг олон хvний оролцоотойгоор бичvvлж бидэнд vлдээжээ.

Дэлхийн дийлэнх Монголын гарт орлоо. Хойд талд алтан орд зvvн Европийг, зvvн талд Зvчийн улс тєв Азийг урд талд Хубилайн Юан гvрэн зvvн ємнєд Азийг хянана. Улмаар Ил хаанийхан лал шашинд орж тvvний гол тєлєєлєгч болсон бєгєєд Монголчуудын лал шашины хєгжилд оруулсан нєлєє нь тэднийг нэгтгэж шашиныг хvчирхэгжvvлж улмаар эдгээр орнууд Монголын хууль татвар, цэргийн онолуудыг авч хэрэглэсэнээр тодорхойлогдоно. Гэвч Хvлэгv хаан буюу Абу сайд хааны vхэл 1360 онд Ил хааны ордныг задалж олон бие даасан жижиг улс vvсжээ. Гэсэн хдий ч Иран дах монгол угсааны олон жижиг улсууд хэдэн зуун жил оршсоор байсныг Ираны тvvхийн номнуудаас харж болно. Энэ vеэр Персvvд ба Туркууд жаахан сэхээд авч, Узбекvvд ч мєн хєл дээрээбосоод ирэхээ болжээ. Гэхдээ бас л болоогуй байж. 1380 онд Самаркандад Монгол угсааны нилээн Тvрэгжсэн алтан ургийн хvргэн Тємєр хаан хvчийг олж байлаа. Тvvнийг олон улс булаацалддаг боловч тэр єєрийгєє Монгол гэж тооцдог нилээн Тvрэг цус холилдсон ч алтан ургийн хvргэн буюу курган гэж тэндээ монголчуудад дуудагддаг тvvгээрээ их бахархдаг тэр ч утгаараа алтан ургийн хvн биш боловч монголчуудын дэмжлэгийг олсон ажээ. Буцаад задарсан олон жижиг улсыг нэгтгэж 1400 он гэхэд одоогийн Афганистан, Пакистан, Энэтхэгийн хойд тал Иран, Ирак( арабийн ертєнцийг араб хэлээр ярьж бичдэг Сири, Либан, Иордан, Египэт, Арабийн эмиратууд гол тєлєєлєгч бєгєєд арабийн гол хvч Багдадийн халифатийг бут цохисон нь арабуудын хvчийг олон зуун жилээр сулруулсан юм гэжээ) Азэрбайджань Узбекстан болон уулийханийг бvгдийг нь нэгтгээд баруун талд Туркийн Анатолий хотод хvрч Мамлукийн туркийг дараад цаашлан одоогийн Израйл Сирийн маргалддаг Голань єндєрлєг дээр сэлжукийн туркийг Египэт лvv ухраажээ. Сэлжукийн туркvvд 1260 онд Хөлөг хааны цэргийг, 1400 онд Тємєрийн цэргийг, 100 жилийн дараа Бабурийн цэргийг дамаскт зогсоосон эрэлхэг дайчид боловч Туркийн тvvхчийн бичсэнээр Монголчууд тэдний хvчийг сульдааж тэд улмаар Мамлукийн туркvvдийн эрхшээлд оржээ. Хэрэб тэр Египэтийг эзэлсэн бол одоогийн лалийн ертєнц тvvний гар дор бvрэн орох байжээ.

Энэ vеийн талаар Сирийн тvvхч "Талын хvмvvсийг талыхан буюу Туркууд Монголыг Сирийн нутаг дээр зогсоосон юм гэжээ. Тэд хоорондоо цэргийн тактик засаглал, ахуй, соёл, хувцас, царай зvсээр тун бага ялгаатай байлаа...," гэж бичжээ. Ингээд Тємєр хаан эзэлсэн газраа єєрийн хvмvvсээ суулгаад фэрганийн тал руу буцлаа. Одоо тvvнд єєр нэг зорилго байв. Энэ бол хятадийг дайлаар мордох. Хятадууд монголчуудыг 1340 оны орчим хєєж явуулаад нилээд хvчирхэгжиж амжсан байлаа. Энэ vеийн хятадын тvvхийн ном дээр тэд Тємєр хаанаас айж сандарч байсан тухай их тод дурсчээ. Гэвч хятадууд азтай байж. Тємєр хаан 1405 онд дайнд бэлтгэж байгаад нас баржээ. Тvvний бунхан одоог хvртэл Самаркандад байсаар байна. Тємєр хааны vхлээс хойш Лалийн ертєнц хуваагдаж эхлэв. Монгол угсаанийхан ч тэр, Пэрс туркууд ч тэр тус тусын жижиг улсыг байгуулж эхэллээ. Гэвч энэ vед Монголчууд бас л хvчтэй Монголын энерги бас л зарцуулагдаж дуусаагуй байв. Євєєгєєсєє 100 жилийн дараа Тємєрийн ач хvv Бабур Самаркандад хvчийг олж эхэллээ. Буцааж их улсыг байгуулах зорилго тvvнд байв. Тэр зорилгоо авга ах нараасаа Кабул, Гэрат, Кандагарийг салгаж одоогийн Узбекийн нутагтай нэгтгэснээр эхэлсэн юм. Энэ vед Афганийн эдгээр хойтууд монголчуудын гар дор худалдааны том тєвvvд болон цэцэглэж байлаа. Ингээд Кабулд тєвлєрч улмаар Пэрс дэх Пэрс ба Монгол жижиг улсуудыг нэгтгэж Тємєр хааны буюу євєєгийнхєє замаар уулыхан буюу Азэрбайджан, Гурж, Армян цаашлаад Туркийн Анатолий хотийг дайлаар мордож дахиад л Сирийн нутаг дээр хvчтэй эсэргvvцэл vзээд цааш байлдалгvй буцжээ.
Тvvний зорилго энэтхэг байлаа. Євєє Тємєр хааны Дэли-г захируулж орхисон жанжин vр сад єєрсдийгєє Хир хаан гэж єргємжлєєд бие даажээ. Тvvний эрхийг халсан зарлиг гаргахад тэрээр байлдая гэжээ. 1525 онд олон зуун заан бvхий Ибрахимаар удирдулсан Хир хааний армийг бутцохиж Дэлийг эзэлжээ.

Ингээд Монголчууд Афганистан ба Узбекстан Энэтхэгт тєвлєрсєн Их Могул улсыг vндэслэлээ. Энэ vед хойд талд Алтан ордныхон сулдаж байлаа. Москвагаас урагш 200 км орших Куликовийн талд 1380 онд цохиулсан Алтан ордыхон Астрахан, Казань ба Кримд тєвлєч байлаа. Дєнгєж 1480 онд л Оросийн Иван ИЙЙ Монголийн дарлалыг тєгсгєл боллоо гэж зарласан бєгєєд тэр хvртэл татвар тєлсєєр байжээ. Казань Астраханийхан 1550 оны vед л Оросын эрхшээлд оржээ. Харин ногой татар буюу нохой татарууд болохоор бvр 1700 оныг хvртэл бие даасан байдалтай байсаар Оросын эрхсээлд оржээ. Кримийн татарууд харин Оттаманийн эрхшээлд 17 зуунд орж, улмаар оросийн эрхсээлд оржээ. Кримийн татарууд 18 зуун хvртэл Орос Украйнаас боол олзолж турк лvv зардаг байсан тухай бичигджээ. Энэ vеийг хvртэл тэд хvчирхэг хэвээр байжээ. Буцаад Дэлиг харвал Бабур хаанй Их Монгол буюу пэрс дуудлагаар Их Могхул эсбэл Их Мугхул гэж дууддаг улс Монголийн хvч хаашаа шилжсэнийг харуулна. Тэдний ємнє хатуу ширvvн 300 жилийн нас угтаж байлаа. Бабур байлдан дагуулагч тодийгvй сайн удирдагч байснаараа Тємєр хаанаас ялгарсан юм. Тємєр хааныг сайн байлдан дагуулагч болохоос тєрийн удирдагч байж чадагvй гэж нэгэн тvvхч дvгнэсэн байна билээ. Бабур єєрийн дурдтгалыг бичиж ур удамдаа vлдээсэн нь одоог хvртэл хадгалагджээ. Тvvний дуртгал нь Их Могул гvрнийг удирдах vндсэн номлол болж чадсан гэж дvгнэгжээ. Гэвч Бабураас хойш Их Могулийн хаадууд тvvний бичсэн гэрээслэсэн олон зvйлийг огт хайхраагуй юм гэжээ.

Их Могул гvрэнд урвалт шарвалт, эрх мэдлийн дайн, архидалт энэ 3 бол тvvний хvчийг олон удаа сулруулж байсан юм тэр vр удамдаа ч сэргийл гэж гэрээсэлсэн юм. Гэвч монгол генд кодлогдсон энэ шинжvvд Их Могулын тvvхэнд мєрєє vлдээсэн юм . Ердєє л Бабурын дараах хvv Хумиян хаанийг Кабулд байсан тєрсєн дуу Карим нь Энэтхэгийн жанжинтэй нийлж Делийгээс ховхолж тvvний охид нь зах дээр доромжлогдож хєвгvvд нь засуулж дайнд олзлогдсон дээдсийн гэр бvлд халддагvй тухайн vеййн журмыг эвдэж байсан нь зєвхєн нэг жишээ юм. Энэ vед Монгол эмэгтэйчvvд эвлэрэх эвдэлцэхэд ч мєн олон vvрэг гуйцэтгэж байсан жишээ байна. Харин Хуимян хаан Каримийг бутцохиж нvдийг нь сохлоод орхисон гэдэг.

Могул гvрний 2 дах хаан Хумиян одон орныг сонирхогч бичгийн их хvн байжээ. Тvvний шатнаас нь унаж амиа алдсан номын сангийн барилга Делид одоо хvртэл байдаг юм байна. Тvvний дараагийн хаан акбар бол хvчирхэг улс тєрийг товхинуулагч байсан бол тvvний хvv Жалангир хаан урлагийн олон бvтээлийг vлдээж бас архичин нэр зvvж байжээ. Тvvний хvv шах Жалан єєрийн хайрт хатандаа Таж Махалийг босгососн ажээ. Сvvлчийн хаан Арангзэуб бол байлдан дагуулгч байж. Тvvуний vед 1705 он гэхэд Могол гурэн одоогийн энэтхэгийг бvхэлд нь Энэтхэг Пакистанийн булаацалддаг Кашмириг мєн Пакистанийг Афганистантай хянаж байсан юм. Их Могулын ордны дээдсийн хэл Монгол -Турк хэл байлээ. (монгол ба турк хэл нэг хэлний аймаг буюу алтай аймгийн хэл болно)
Тvvний Монгол иргэд нь дээрх улсуудад мєн Иранд нутаглан амьдарсаар байгаа тэдний нэрлэдгээр Хазара буюу Мянгатийхан гэх 6-7 сая монгол-турк-пэрс холилдсон хэлээр ярьдаг Монгол царайтай, мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ажилч хєдєлмєрсєгєєрєє хєршvvддээ гайхагддаг єєрсдийгєє эзэн Чингисийн удам гэж бахархадаг цагийн эрхээр тасарсан бидний цусны тасархай ажээ.

Одоо харин афганистан дах Хазара нар адил шашины урсгал бvхий Иран Туркээс дэмжлэг авдаг гэжээ. Их Могулийн хаадын vлдээсэн уран барилгын хэдэн зуун бvтээл Могул архитекторийг шингээж єнєєг хvртэл vлджээ. Их Могул номын зохиолч эдгээр 7 хааныг эзэн хаан ба урлагийн их зvтгэлтнvvд гэж дvгнэжээ. Могулын 7 дах хаанаас 1707 -1740 оны хооронд 4 хаад зvй бусаар эрх мэдлийн дайнд амиа алджээ. vvний шалтгаанаар Могул гvрэн хvчин сульдсаар байжээ. 1720 онын vед Оттаманийн эмпирэ буюу Туркууд улам хvчирхэгжиж оргилдоо хvрсэн байлаа. Тэд одоогийн Египэт, Сири, Либан, Ирак, Иран, уулийн улсууд буюу Азарбайджан, Армян, Гvрж бусад жижиг vндэстнvvд Югославийн холбоны улсууд, Молдав, Румин, Блгар, Унгар мєн Кримийн Монгол ханатийг багтаасан улсуудыг хянаж байлаа. Тэд 1700 оны орчим Вена хотод ялагдсан нь тэднийг Европ руу цааш дайлахыг зогсоожээ.

1700 он гэхэд Иран дах Сафабидийн хаант улс Туркийн эрхшээлд орсон нь Могулын хаант улс Оттаманийн эмпирэ хил залгахад хvргэжээ. 1740 онд Оттаманийн туркууд Пелиг эзэлж Могулын хаант улсын элбэг баян эрдэнэсийн санг тоносон нь тод тэмдэглэгдэж vлджээ. Сонирхолтой нь Бабур хааны нэгэн vнэт дэлхийд нэртэй диамонд явсаар Англичуудийн гарт орж одоо Лондонгийн нэгэн музейд байдаг юм байна. Энэ vеэс Могулын хаант улс мєхєж эхэлжээ. Улмаар тэд Английн эзэмшилд Энэтхэг улсыг хvлээлгэж єгсєн ажээ. Одоо лалын ертєнцєд Португали, Франц, Холланд зэрэг єрсєлдєгчєє ялж чадсан Английн колонийн уе эхэлж байлаа.

Английн хатан хаан Викториа 68 жил тєр барьж Английг колонийн их эзэмшигч гvрэн болгоход чухал vvрэг гvйцэтгэжээ. Англи улс Энэтхэгийн ємнєд хэсэгт худалдааны зорилгоор байгуулагдсан ийст Индиа гэдэг сомпаниар дамжуулан колонийн бодлогоо хэрэгжvvлжээ. 1860 онд Моголын сvvлчийн хаан Их бБитанийн ивээл энэ компаний асрамжинд дор байсаар Бирмд нас бржээ. Англичууд 1820 оны vед єєрсдийн анхны тагнуулуудаа худалдаачин эмчийн дvрээр Афганистанд илгээж эхэлжээ.
Тэд ч дурсамжиндаа дэлхийн хамгийн аймшигт дээрэмчидтэй улс гэж Афганийг тэмдэглэхийн хажуугаар Кабул хотийн сайхныг магтаж тvvнд дурласаар зарим нь Афганд амиа алджээ. Єнєєдрийн Daily Mail сонин дээр Тартар нvvдэлчний дvрээр Афганистанд нэвтэрсэн Англи тагнуулын 1800 оны адал явдлыг бичжээ.

Афганистанд явуулах Английн бодлогыг тэдний тагнуулууд Хэрат хотыг захирч байсан Камран гэх хазар эрийг дэмжиж улмаар тvvний гарын дор Афганийг нэгтгэх, нэгтэгсэн Афганийг ивээлдээ авснаар Иранд єєрийн нєлєєг нэмсэн Оросын хvч Афганд орж ирэхээс сэргийлэх зэргээр тододрхойлж байжээ. Улмаар Афганистан, Орос, Британийн завсрын бvс буюу буфэр орон болжээ. Энэ бодлого vндсэндээ Могулийн эзэнт гvрнийг Их Британийн ивээлд оруулсан аргатай тєстэй юм. Мєн эндээс Афганистанд 19 зуун гэхэд Хазара буюу Монголчууд хvн амын 50 %-ийг бvрдvvлж хvчтэй тєлєєлєлтэй байсныг харуулж байна.

Афганистанд Английн анхны цэрэг 1840 онд оржээ. Энэтхэг, Англи цэргvvдийг Афганчууд хvлээж аваагvй юм. Улмаар гэр бvлийн хамт 17000 хvн 1842 онд Кабулаас ухарч Жалалабад орох гэж яваад замдаа бvгд алуулж 1 хvн амд vлдсэн нь Английн колончлолын тvvхэн дэх эмзэг толбо ажээ. Харин vvний єшєєг Афганийн гар хєлєєр дамжуулан Хазара нарыг аймаглан устгасан тухай Хазара вэб дээр бичигдсэнээр 2-3 сая Хазара хvн алагдаж улмаар Афганд тэд байр сууриа алдаж эхэлжээ.
1992 онд Оросын талыг барьсан Нажибуллаг умардын эвсэл унагаж тэдний удирдагчид Раббань болон Массоод нар олон хазар хvнийг хядсан бол Талибууд Хазара-ийн удирдагч Мазарийг хэлэлцээ хийнэ гэж уриад нисдэг тэрэгнээс шидэж алж улмаар хэдэн зуун Хазара хvнийг (Талибуудийн баримталдаг лал шашиний шит ба хазар нарийн суннь урсгал лалийн шашиныг ундэслэгч Моххамэдийн залгамжлагчийг тvvний хvv ба хvргэн гэдэг дээр санал зєрдгєєс биенийгээ хvлээн зєвшєєрдєггvй юм) устгажээ.

Ийнхvv Лалийн ертєнцийг захирч байсан Монголчуудын vр сад єнєєг хvртэл байсаар байж хатуу ширvvн он жилvvдийг давсаар байгаа ажээ. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны vед ч сvvлийн vед ч тусламж vзvvлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа єнчинг нь асрах , залуусыг нь нутагтаа сургах зэргээр боломжоороо туслах боломжтой байх.